Би нэг зүйл ойлгохгүй явсаар хэдэн ч жил өнгөрөв дө. Энэ хэдэн ШТС-ууд дээр хий шахагч байрлуулах боломж бололцоо үнэхээр алга уу? Колонк ажиллуулж буй компаниудыг хараад нэмэргүй бололтой. Боломжийн ашигтай ажилладаг юм билээ, иймэрхүү зүйлийг санаачилгаараа хийчих хэрэгтэй л дэ уг нь. Яахав Петровис дээр "шидэт хайрцаг" олж харах нь харсаан:
Ажилладаг эсэх нь туйлын эргэлзээтэй, шланг нь хайрцгандаа, машин зогсох зай ч үнэндээ байхгүй. Колонк болгон дээр дугуй хийлэгч байх ёстой гэсэн стандарт батлаад мөрдүүлмээр юм яршиг. Учир нь, жишээ нь: та өглөө гэрээсээ гараад ирсэн - дугуйны чинь хий суларчихаж. Дугуй засвар өглөө эрт олноо - ац худлаа шүү дэ. 24 цагийн гэх дугуй засваруудын ихэнх нь хаалттай байдаг юм. Хайж хайж олдсон дээр нь өөртэй чинь адилхан асуудалтай 80 жолооч баасан дээрх ялаа шиг л багширалдна. Шинэ өдөр сайхан эхэллээ л гэж тооц...
No comments:
Post a Comment