06 January 2019

00

Хотын ирээдүйн захирагчид нэг зүйл захиж хэлье. Утааг бол амархан арилгаж чадахгүй. Харин 00-ийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломж байгаа. Хавар ирж таараа, надад болон нийслэлийн олон мянган иргэнд шивтэр үнэрлэх хүсэл төдийлөн төрөхгүй байгааг уламжилъя. Нэгэнт нийтийн 00 барьж байгуулж амжихгүй тул одоохондоо захирамж гаргаж "гал унтраах" хэрэгтэй. Зорилго нь: хэнч ямарч байгууллагын (мэдээж тусгай хамгаалалттай объект биш бол) 00-д үнэ төлбөргүй, асуудал чирэгдэлгүй орж үйлчлүүлэх боломжийг олгох. Тэгэхгүй бол булан тохой болгонд шахуу "сюрприз" байсаар байхаар болно.

No comments:

Post a Comment