06 September 2018

Нэг

8 дугаар сард хүүхдүүдээ сургуульд нь оруулах гэж Нийслэлийн боловсролын газар болон 1-р сургуулиар хэд хэд орсон.
Төв хаалган дээрх сүлдийг будаад амжиж.
Ангиараа шагайв. Хэн зохиосныг мэдэхгүй, гэхдээ математик хүн байхын эх үндэс нь ч юу юм бэ, хэ-хэ.
Хуучин бол жаазтай хөрөгнүүд өлгөөтэй байдаг байсан, пластик хэвлэлээр орлуулж. 
Хорь гаруй жилд ангид өөрчлөгдсөн зүйл бараг алга. Дүүжин тааз хийснээс болоод зай жаахан багассан юм шиг санагдсан.
Харин цонхоор харах юм бол ондоо - битүү барилга болж. 
Сургууль бол сургууль, сийлбэрт дуртай хүн яаж ч байсан олддог л юм. 
Нэг давхарт өлгөөтэй алдартнуудыг харж жаал инээлээ. Эрээвэр хураавар гэдэг шиг: Энколб, соцдек Ганбаатар (90-ээд онд алдартай улс төрч байсан юм зайлуул), М.Энхсайхан, Логийн Цог, казино Баттулга, Эрдэнэтэд хаалга өшиглөдөг Одхүү, Салдангийн Одонтуяа. Энэ дунд хөөрхий Чадраа гуайг хавчуулчихсан байгаа юм. Гэвч хамгийн лут хүн нь бол - цын-цырын! - Симба Батаа, ха-ха-ха. Самбарыг гарцаагүй хошин шогийн мэдрэмжтэй хүн эвлүүлж. Respect!

No comments:

Post a Comment