UPD 2018.09.05 06:00
Гурван жилийн өмнө бичиж байсан постыг дахиад нэг нийтэлчихье.
2015.09.05 15:31
Ажилдаа сайн хүмүүст нэг ижил шинж ажиглагддаг. Тэд өөрийн хөдөлмөрт хүндэтгэлтэй ханддаг. Ажлаа муу хийнэ гэдэг нь ийм хүний хувьд нүүрээ гээсэнтэй адил. Тиймээс сайн юм хийх гэж хичээдэг, зүдэрдэг, гүрийдэг - дараа нь гараасаа гаргасан бүтээлээ хайрлаж явдаг. Ийм хүн бусдын хөлс хүч шингэсэн ажлыг ямар үнээр боссоныг нь мэдэх тул өөрөө хийсэн юм шиг хүндэлдэг. Ажилдаа мэргэжлийн хандахын эхлэл энэ юм. Хоёр үгээр тодорхойл гэвэл: Бүү халтуурд! Эсвэл: Хийвэл хийсэн шиг хий гэж болох юм.
Би Монгол орноо бараг тойрсон. 19 аймагт очсон. 330 сумын талаар нь лав зорчсон байх. Түгээмэл тааралддаг төрх: муудаж хуучирсан байшин сав, далийж хазайсан хашаа саравч, эвдэрч цөмөрсөн зам талбай, хаа хамаагүй хөглөрөх хог, идэр насны гөлөмцүү залуус... Эх орон, орон гэр маань энэ биш юм шиг бид загнадаг. Энэ газар шороон дээр үр хүүхэд, хойч үе маань амьдарч хөдөлмөрлөнө. Хэдий болтол хоноцын сэтгэлээр хандах юм? Мэдээж сайхан сум, гоё аймгийн төв бий. Гэхдээ цөөн.
Ажил хийвэл эргэж буцахгүй, нам хийх хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулах нь чухал. Аргацаасан, аргалсан зүйл хэзээ ч сайн үр дүн авчрахгүй гэдгийг яс маханд нь шингээх хэрэгтэй. Нэг зүйлээ олон дахин засч залруулаад байх цаг хугацаа бидэнд гол нь байхгүй. Сумын эмнэлэг барьлаа - ойрын хэдэн жилд капитал засваргүй урсгал засвараар болгочих чанартай барь. Автозам тавьлаа - ядаж Нарны зам шиг 10 гаруй жил болохоор хий. Бүх ажил чанартай гүйцэтгэгдэж, эдэлгээ нь удаан байх ёстой. Урагш явах ёстой байхад нэг ажлаа олон дахин хийж байрандаа дэвхцээд байна. Ямарч хойд нас, дахин төрөх боломж, билет сугалах 2 дахь шанс байхгүй гэдгийг ойлго. Яг одоо цагт, яг энэ талбарт хийхгүй бол энэ чигээрээ л байх болно. Бидэнд байгаа зүйл гэвэл цаг хугацаа ба хөдөлмөрлөх хүч. Энэ хоёр байхад уг нь хангалттай. Гол нь зөв зохион байгуулах хэрэгтэй.
Цагаа дэмий зүйлд үрэх нь үнэндээ өөрийгөө үгүй хийж байгаатай адил. Зурагт бага үз, хэрэггүй зүйл бүү унш. Толгойдоо хог хийвэл толгойноос чинь хог л гарна. Хүн заавал ямар нэг зүйл хийж бүтээж байж өөрийгөө төгс мэдэрдэг. Нүх ухна уу, уран зураг зурна уу - хамаагүй. Ямар нэг зүйл хий. Хуучныг бага дурс, болоод өнгөрсөн түүхээр бага маргалд. Ямарч улсад түүхийн хар цагаан хуудаснууд байдаг. Ичгэвтэр явдалд хутгалдаж байгаагүй улс орон гэж байхчгүй. Хүн мөн адил - алдаж оноод л явдаг. Алдааг дахин давтахгүйн тулд л мэдэж байх хэрэгтэй. Ямар нийгэмд, ямар орчинд амьдармаар байна - түүнийг ганц ч болов өдөр наашлуулахын төлөө тэмцэж байгаа бол сайн. Төсөөлсөн ирээдүйгээ ойртуулах шиг том үйл хаана байна?
Пелевин бичсэн байдаг: «Находясь в жопе ты можешь сделать две вещи. Во-первых - постараться понять почему ты в ней находишься. Во-вторых - вылезти оттуда. Ошибка отдельных людей и целых народов в том, что они думают, будто эти два действия как-то связаны между собой. А это не так. И вылезти из жопы гораздо проще, чем понять, почему ты в ней находишься. Почему? Вылезти из жопы надо всего лишь один раз и после этого про неё можно забыть, а что бы понять почему ты в ней находишься нужна вся жизнь. Которую ты там и проведёшь...». Бүдүүн баараг орчуулъя: «Хошногонд байгаа тохиолдолд чи хоёр зүйл л хийж чадна. Нэгдүгээрт - яагаад энд орчихов гэдгээ ойлгохыг хичээх. Хоёрт - тэндээс гарах гэж оролдох. Хүмүүс болон бүхэл бүтэн ард түмнүүдэд тохиодог түгээмэл алдаа нь энэ хоёр үйлдэл ямар нэг аргаар хоорондоо холбоотой гэж боддогт оршидог. Тийм биш. Тэрч байтуугай хошногоос гарах нь өөрийгөө яагаад тэнд орсныг ойлгохоос ч хялбар. Яагаад гэвэл хошногоос ганц удаа л гарна, тэгээд цаашид тэнд байснаа мартаж болно. Харин яагаад орсноо ойлгоход бүтэн амьдрал чинь ч хүрэхгүй байж мэднэ. Тэгээд хошногонд амьдрал чинь өнгөрчихнө...».
Тиймээс яагаад хошногонд орсон нь чухал биш гарах нь чухал. Үүний тулд шинэ оныг, нэг дахь өдрийг, шинэ засаг төрийг, хувьсгалын тохироог хүлээгээд нэмэргүй. Өнөөдөр л эхлэх хэрэгтэй. Сайн үйл хийх амархан.Жишээ нь: Аум Синрикё-д элсэх. Энгийн жишээ: өдөрт ядаж гурван сайн үйл хийх - нэг нь өөртөө, нэг нь дотны хүмүүстээ, нэг нь танихгүй хүнд. Зүгээр урамын үг хэлэх ч юмуу жижиг тус хүргэхэд хангалттай шүү дэ үнэндээ. Бид нэг нэгнийгээ хүндэлдэггүй, нэгнийхээ хийснийг үгүйсгэдэг, барьцамтгай атаархамтгай зангаасаа салах цаг ирсэн.
Гурван жилийн өмнө бичиж байсан постыг дахиад нэг нийтэлчихье.
2015.09.05 15:31
Ажилдаа сайн хүмүүст нэг ижил шинж ажиглагддаг. Тэд өөрийн хөдөлмөрт хүндэтгэлтэй ханддаг. Ажлаа муу хийнэ гэдэг нь ийм хүний хувьд нүүрээ гээсэнтэй адил. Тиймээс сайн юм хийх гэж хичээдэг, зүдэрдэг, гүрийдэг - дараа нь гараасаа гаргасан бүтээлээ хайрлаж явдаг. Ийм хүн бусдын хөлс хүч шингэсэн ажлыг ямар үнээр боссоныг нь мэдэх тул өөрөө хийсэн юм шиг хүндэлдэг. Ажилдаа мэргэжлийн хандахын эхлэл энэ юм. Хоёр үгээр тодорхойл гэвэл: Бүү халтуурд! Эсвэл: Хийвэл хийсэн шиг хий гэж болох юм.
Би Монгол орноо бараг тойрсон. 19 аймагт очсон. 330 сумын талаар нь лав зорчсон байх. Түгээмэл тааралддаг төрх: муудаж хуучирсан байшин сав, далийж хазайсан хашаа саравч, эвдэрч цөмөрсөн зам талбай, хаа хамаагүй хөглөрөх хог, идэр насны гөлөмцүү залуус... Эх орон, орон гэр маань энэ биш юм шиг бид загнадаг. Энэ газар шороон дээр үр хүүхэд, хойч үе маань амьдарч хөдөлмөрлөнө. Хэдий болтол хоноцын сэтгэлээр хандах юм? Мэдээж сайхан сум, гоё аймгийн төв бий. Гэхдээ цөөн.
Ажил хийвэл эргэж буцахгүй, нам хийх хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулах нь чухал. Аргацаасан, аргалсан зүйл хэзээ ч сайн үр дүн авчрахгүй гэдгийг яс маханд нь шингээх хэрэгтэй. Нэг зүйлээ олон дахин засч залруулаад байх цаг хугацаа бидэнд гол нь байхгүй. Сумын эмнэлэг барьлаа - ойрын хэдэн жилд капитал засваргүй урсгал засвараар болгочих чанартай барь. Автозам тавьлаа - ядаж Нарны зам шиг 10 гаруй жил болохоор хий. Бүх ажил чанартай гүйцэтгэгдэж, эдэлгээ нь удаан байх ёстой. Урагш явах ёстой байхад нэг ажлаа олон дахин хийж байрандаа дэвхцээд байна. Ямарч хойд нас, дахин төрөх боломж, билет сугалах 2 дахь шанс байхгүй гэдгийг ойлго. Яг одоо цагт, яг энэ талбарт хийхгүй бол энэ чигээрээ л байх болно. Бидэнд байгаа зүйл гэвэл цаг хугацаа ба хөдөлмөрлөх хүч. Энэ хоёр байхад уг нь хангалттай. Гол нь зөв зохион байгуулах хэрэгтэй.
Цагаа дэмий зүйлд үрэх нь үнэндээ өөрийгөө үгүй хийж байгаатай адил. Зурагт бага үз, хэрэггүй зүйл бүү унш. Толгойдоо хог хийвэл толгойноос чинь хог л гарна. Хүн заавал ямар нэг зүйл хийж бүтээж байж өөрийгөө төгс мэдэрдэг. Нүх ухна уу, уран зураг зурна уу - хамаагүй. Ямар нэг зүйл хий. Хуучныг бага дурс, болоод өнгөрсөн түүхээр бага маргалд. Ямарч улсад түүхийн хар цагаан хуудаснууд байдаг. Ичгэвтэр явдалд хутгалдаж байгаагүй улс орон гэж байхчгүй. Хүн мөн адил - алдаж оноод л явдаг. Алдааг дахин давтахгүйн тулд л мэдэж байх хэрэгтэй. Ямар нийгэмд, ямар орчинд амьдармаар байна - түүнийг ганц ч болов өдөр наашлуулахын төлөө тэмцэж байгаа бол сайн. Төсөөлсөн ирээдүйгээ ойртуулах шиг том үйл хаана байна?
Пелевин бичсэн байдаг: «Находясь в жопе ты можешь сделать две вещи. Во-первых - постараться понять почему ты в ней находишься. Во-вторых - вылезти оттуда. Ошибка отдельных людей и целых народов в том, что они думают, будто эти два действия как-то связаны между собой. А это не так. И вылезти из жопы гораздо проще, чем понять, почему ты в ней находишься. Почему? Вылезти из жопы надо всего лишь один раз и после этого про неё можно забыть, а что бы понять почему ты в ней находишься нужна вся жизнь. Которую ты там и проведёшь...». Бүдүүн баараг орчуулъя: «Хошногонд байгаа тохиолдолд чи хоёр зүйл л хийж чадна. Нэгдүгээрт - яагаад энд орчихов гэдгээ ойлгохыг хичээх. Хоёрт - тэндээс гарах гэж оролдох. Хүмүүс болон бүхэл бүтэн ард түмнүүдэд тохиодог түгээмэл алдаа нь энэ хоёр үйлдэл ямар нэг аргаар хоорондоо холбоотой гэж боддогт оршидог. Тийм биш. Тэрч байтуугай хошногоос гарах нь өөрийгөө яагаад тэнд орсныг ойлгохоос ч хялбар. Яагаад гэвэл хошногоос ганц удаа л гарна, тэгээд цаашид тэнд байснаа мартаж болно. Харин яагаад орсноо ойлгоход бүтэн амьдрал чинь ч хүрэхгүй байж мэднэ. Тэгээд хошногонд амьдрал чинь өнгөрчихнө...».
Тиймээс яагаад хошногонд орсон нь чухал биш гарах нь чухал. Үүний тулд шинэ оныг, нэг дахь өдрийг, шинэ засаг төрийг, хувьсгалын тохироог хүлээгээд нэмэргүй. Өнөөдөр л эхлэх хэрэгтэй. Сайн үйл хийх амархан.
Unen bichjee
ReplyDelete