.: Пост автоматаар нийтлэгдэж буй болно :.
.: Нислэг хойшлоогүй бол онгоцонд нисэж байхад энэхүү пост та бүхэнд хүрнэ :.
2016 оны 8 сараас 2018 оны 6-р сар хүртэл бараг 2 жил Австралийн Брисбэн хотод ажиллаж амьдарлаа. Бид өмнөө тавьсан гол хоёр зорилгоо биелүүлсэн гэж үзэж байна, үүнд:
1. Гэр бүлийн хүн University of Queensland-ад боловсрол судлалаар магистрын зэрэг хамгаалав.
2. Хүүхдүүд англи хэлтэй болсон (одоо хамгийн муу хэлтэй нь би - энэ гэхдээ зорилго байгаагүй, хэ-хэ).
Австрали улс, Брисбэн хот таалагдсан, буян өгөөжөө бидэнд сайн өгсөн.
Хөгжилтэй улс, хариуцлагатай засаг, хүний төлөө нийгмийг үзлээ, харлаа, мэдэрлээ. Тус улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрт (Australia Awards) баярлаж талархснаа илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Нутгийн зүг хүлгийн жолоо залах цаг нэгэнт иржээ. Монголдоо уулзацгаая.
Congratulations, Have a nice trip! Welcome to your homeland!
ReplyDeleteБаяр хүргэе ээ. Мундаг байна. Ирээдүйд улам их амжилт хүсье.
ReplyDeleteБлогоор нь орж ирэлгүй уджээ. Эх орондоо тавтай морил
ReplyDelete