Сүүлийн үед Marvel-ийн хэд хэдэн кино үзчихлээ. Deadpool 2, Infinity War, Black Panther г.м. Суперхиро-той кинонуудад би төдийлөн дуртай биш л дэ, хүссэн хүсээгүй хүүхдүүд үзье гэхлээр нь дагаад явдаг юм. Харин орос болон польш 2 хүнд кино үзчихсэн шүү.
1. Как Витька Чеснок вез Леху Штыря в дом инвалидов
Гэрэл гэгээ байхгүй кино. Асрамжийн газар өссөн залуугийн эцэг нь гэнэт олдно. Насаараа шоронгоор дамжсан рецидивист нөхөр бөгөөд хүнд өвчтэй, хэвтэрт орсон нэгэн. Найз эцгийгээ асрамжийн газар өгч асарч сувилах ялнаас бултангуутаа байрыг нь өөрийн нэр дээр болгож авах төлөвлөгөө бодож олоод гүйцэлдүүлж эхэлнэ. Эцэг нь ч эцэг, хүү нь ч хүү, таарсан хоёр дугуй.
2. Волынь
Дайны өмнөх болон дайны үеийн Волынь. Украинчууд, польшууд, большевикууд, фашистууд. Гурвалжин дөрвөлжин үзэн ядалт, алаан хядаан. Ер нь хүчирхийлэл ихтэй кино. Украинчууд германчуудын далбаан доор яаж аашилж байсныг польшууд өөрсдийн өнцгөөс харуулж. Дараа нь польшууд украинчуудыг бас хядаад амжсан юм, тэрийг хальт нэг эпизодоор харуулаад өнгөрнө лэ.

No comments:
Post a Comment