1640-аад онд Хятадыг Мин удмынхан захирч байхад иргэний дайн дэгдсэн. Босогчид Бээжинг эзэлхэд эзэн хаан нь амиа егүүтгэв (тодруулвал дүүжлэгдсэн юм). Энэ үеэр Цагаан хэрэмд манжийн цэргүүд тулж иржээ. Манжууд гэж 30-хан жилийн өмнө өөрсдийн хаант улсыг босгосон үндэстэн байв. Тэд хятадруу цөмрөн орж босогчдыг бут цохиод Мин-ыхныг эрүүлэн хаан сэнтийд залахын оронд өөрсдийн Цин хэмээх гүрнийг тунхаглав (энэ нь манайд Манж Чин улс гэж тэмдэглэгддэг). Тэгээд зогсохгүй үлдсэн хятадыг эзлэн түрэмгийлэх бодлогыг хэрэгжүүлж эхлэв. Хятадууд үй олноороо манжуудад дагаар орж байсны үр дүнд энэхүү дайны төгсгөлд манжийн армийн 80 хувь нь хятадуудаас бүрдэж байлаа. Нэг үгээр хятадууд хятадуудаа эзэлсэн гэсэн үг.
Шинэ эзэн хаан бүх эзлэгдсэн хотуудад манжуудыгаа захирагчаар нь томилов. Ингэхдээ тусдаа дүүргүүдэд, бат бөх цайзуудад манжууд нь амьдарч байв. Тэд засгийн газраасаа цалин цагаан мөнгө, будаа, хятадуудаас хурааж авсан газраар цалин мөнгөө авдаг байж. Хятадуудтай холилдох, зөвшөөрөлгүй заагдсан нутгаа орхих хориотой. Манжууд хятадуудыг өөрсдийн адил болгох гэж үсийг нь хусуулж, зөвхөн ар дагзанд нь гэзэг үлдээхийг зарлигдаж дагаагүйг нь цаазлан хороож байв. Бүхэл бүтэн хотоор нь хүйс тэмтэрсэн тохиолдлууд бий.
XVII зууны төгсгөлд манжууд "эрх тэгш зарчим" гэдгийг тунхаглан зарлав. Ингэснээр бүх яам тамгын газруудад хоёр сайд байхаар тусгаж: нэг нь манж, нөгөө нь хятад үндэстэн. Сайд нарын дөрвөн орлогч нь бас хоёр хоёроороо хятад ба манж. Нэг бодлын шударга юм шиг боловч хятадуудын тоо толгой манжуудаас 150 дахин олон байсныг анхаарах хэрэгтэй. XIX зууны дундуур тайпинуудын бослого дэгдэж өмнөд хятадыг үймэн самуун нөмрөв. Манжууд бослогыг намжаахын тулд буулт хийж үзэл баримтлалаа өөрчилснөөр хятад амбангуудын гарт бодит эрх мэдэл шилжсэн түүхтэй. 1911 онд хятадуд манжуудыг бүрэн гүйцэт түлхэн унагаад хятад даяар манжуудыг хоморголон хядаж эхэлсэн юм. Бид энэ үеэр тусгаар тогтнолоо овжин гэгч зарлаад амжсан улс байгаа юм.
Амьд үлдэхийн тулд олон манжууд хятад болж "хувирсан". Тэд нэрээ өөрчилж, манж хэлээр ярихаа байж, хүүхдүүддээ хятад хүмүүжүүл олгож байв. Үр дүн нь: өнөөдөр манж хэлээр ярьдаг хүн ч байхгүй, манж үндэстэн ч гэж байхгүй - бүгд хятадад уусаад алга болсон. Гэхдээ бодит хэрэг дээр паспортдоо "Хан үндэстэн" гэж бичүүлсэн хятадууд дунд цөөнгүй тооны манжууд бий.

No comments:
Post a Comment