26-ны өдөр Boxing Day тохиов. Harbour Town гэдэг outlet shopping centre хотоос 80 орчим км-т байдаг юм (Gold Coast үндсэндээ). Том худалдааны төв л дө, олон дэлгүүр хоршоотой. 09:00-с онгойх байхаар нь 08:00 өнгөрөөгөөд гарсан. Хурдны замаас салсан - машинуудын цуваа угтав (4 гаруй км үргэлжилсэн). Худалданы төвийн зогсоолууд дүүрээд хүмүүс шууд зүлгэн дээр машинаа паркалж эхэлж. Зогсоол нь барилгын 3 талыг хамарсан том талбайтай шүү дэ. Би зогсоол хайж нэг тойрч өгөөд "за энэ бүтэхгүйн" гээд гараад өөр газар зогссон, бараг км-ийн цаана.
Худалдааны төвд түм түжигнэж бум бужигнаастай, зарим дэлгүүрийн гадаа дараалал үүссэн байв. Хямдралаар дэлгүүр хэсэх нь хүсээд байх зүйл биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.Би ч яахав хүчинд автаж явсан хүн, сайн дураар юу гэж зүглэхэв.
Худалдааны төвд түм түжигнэж бум бужигнаастай, зарим дэлгүүрийн гадаа дараалал үүссэн байв. Хямдралаар дэлгүүр хэсэх нь хүсээд байх зүйл биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
No comments:
Post a Comment