31 December 2017

2017 оны товч тайлан

2017 он миний хувьд хурдан өнгөрлөө. Ерөнхийд нь авч үзвэл амжилттай жил байжээ. Эцэг эх, хамаатан садан, найз нөхөд эрүүл саруул, эхнэр хүүхдийн хичээл ном өндөр. Бүгд л урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээгээр зүтгэсэн, гүйцэтгэл нь сайн байна. 2017 оныг сар сараар нь хувааж, үйл явдал, аялал зугаалгаар нь товчхон ангилав:
1 сар. Queensland Museum & Science Centre.
Decker Park. Жил хагасын турш газрын зураг дээрээс харж байгаад очсоор Брисбэний паркуудын нилээдийг нь үзчихээд байгаа.
2 сар. Аав ээж урилгаар ирсэн сар байгаа.
Shelley Beach. Beach-үүдээр ч гэсэн сайн хэссэн.
Shorncliffe Pier.
3 сар. Main Beach, Wet N Wild ба Sea World.
4 сар. Brisbane 4x4 Show.
4 сард эцэг эх нутаг буцсан. Мөн нагац дүү (эгчийн хүү) хэлний курст суралцахаар сарын сүүлчээр ирсэн юм байна. 
5 сарыг уламжлал ёсоор далайн эрэг, парк цэцэрлэг эргүүлдсээр өнгөрөөсөн. 6 сард хадам ээж, эхнэрийн дүү хоёр зочилж ирээд сар болоод буцацгаасан байгаа. Зочин ирэхлээр дагуулж явдаг тогтмол хэдэн маршрут бий, түүгээрээ дахиад нэг тойрог хийсэн )
7 сар. Air Museum, Strawberry Field зэрэг газруудаар орж.
8 сар. Planetarium-аар орж Suncorp цэнгэлдэхэд rugby-гийн тэмцээн сонирхоод амжиж.
Мөн Ekkа хэмээх баяр тохиож атракционоор нь орж үзсэн.
8 сар. Glow Worm Cave буюу гэрэлтдэг өттэй агуйг сонирхов. 
9 сар. Орой үдэш ч хамаагүй паркаар тэнэж мах шарж идсээр явсан. Brighton Park.
Australia Zoo-г зорьж очиж үзэв.
10 сард хотоос гараагүй бололтой.
11 сар. Byron Bay, Crystal Castle.
11 сарын эхэнд 1-р сургуулийн ангийн хүүхэд ажлаар, 11 сарын сүүлээр 23-р сургуулийн ангийн хүүхэд сургалтаар тус тус ирсэн. Аль алинтай нь сайхан уулзаж учирсан.
12 сар. Marcus Beach, Glass House Mountains.
Миний хувьд Брисбэнээс 200км-ийн радиуст багтаж зугаалж баяссан байгаа. Эхнэр Adelaide ба Sydney яваад амжсан (чадвал буцахаасаа өмнө Melbourne-ээр зочилчих санаатай). За нэг ийм жилийг ардаа үдлээ, ирэх жил Орос орох ёстой (билет юу болж байдаг юм бол бүү мэд), тэгээд л нутаг буцна да.

No comments:

Post a Comment