Монгол оронд маань ямар үйл явдлууд өрнөж, тэдгээрийн талаар хувь хүний зүгээс юу бодож байгааг товч хуваалцъя.
1. Татвар
Мэдээж хэрэг татвар нэмэгдэхэд хэн дуртай байх билээ. Нөгөө талаас - орлогын хэмжээнээс хамаарсан татварын шатлал тогтоох нь бол зөв, эрт орой хэзээ нэгэн цагт ийм шатлал тогтоогдох л байсан. Уурхайчид тэргүүтэй олон тэмцээд барахгүй л болов уу. Хууль батлагдсан, он солигдонгуут мөрдөөд эхэлчихнэ. Ер нь бол 1,5-ын босго бол инээдтэй дуулдаж байгаа, угтаа цалингийн доод хэмжээ 1,5 байх ёстой юм манайд.
2. Утаа
Утаа гамшигийн хэмжээнд хүрээд олон жил өнгөрч байгааг бүгд мэднэ. Нүүрс түлж байгаа цагт утаа хаашаа ч арилахгүй. Утаагүй зуух, бүрэн шаталттай түлш - үр дүнгүй, аргацаах төдий арга ядсан арга. Цахилгаан, ачаалал даах шугам сүлжээ, иргэд төлж чадах тариф л хэрэгтэй байгаа юм. Нарийндаа энэ утаа чинь ард түмний амьдралын түвшинг харуулж буй индикатор болоод байна. Хэдий чинээ амьдрал дордно - төдий чинээ утаа нь ихэснэ. Хүн ажилтай, боломжийн орлоготой бол орон сууцанд орно, эсвэл хувийн байр аваад халаалтаа нүүрсгүй шийднээ дэ?
3. Бусад
а. Жаргал Де Факто мэтгэлцээнийг үзэв. Цаазын ялыг сэргээх нь зөв үү гэдэг сэдэвтэй. Буруу. Энд эргэлзэх ямарч хэрэг байхгүй. Ер нь Жаргал Де Факто гуай их зөв зүйл хийж байгааг онцлох хэрэгтэй (дээр бичиж байсан). Respect.
б. Амай. Бөөрний дутагдалтай сайн тэмцэж байгаа энэ залуу. Бас л сэтгэлийн тэнхээ шүү. Зав зай таарвал Live-ийг нь үздэг юм. Мэдээж хэрэг санаа нийлэх зүйл байна, жаахан зөрөлдөх асуудлууд ч бий. Гэхдээ ерөнхий чиг хандлага нь их зөв, бодож ярьж буй зүйлээс нь ч гэсэн авах юм их байна. Respect, хурдан эдгээрэй.
в. Ёлка. Ажиглагдсан нь - энэ жил ёлка дээр авахуулсан зурагаа social-д оруулах нь цөөрсөн байна. Хуучин чинь ерөөсөө scroll хийгээд хийгээд палааж, гоонж тасардаггүй байлаа шүү дэ. Мөн хүмүүс авсан гавъяа шагналаа оруулахаа бараг байж. Зөв чиг хандлага гэж бодож байгаа. Одоо болсон болоогүй есөн шидийн цол гуншингаа больчих хэрэгтэй.

No comments:
Post a Comment