26 November 2017

Mt Gravatt Lookout

Брисбэнд хоёр lookout бий, нэг нь Mt Coot-tha (нэг, хоёр), нөгөөх нь Mt Gravatt. Mt Coot-tha үндсэндээ Зайсан толгойн үүрэг гүйцэтгэдэг - зочин юмуу шинэ хүн ирлээ, тийш дагуулж очиж хотыг өндрөөс харуулдаг. Mt Gravatt-ынх хажууд нь тохижилт тааруу, зам нь нарийн, кафе бий, сувенирын дэлгүүр харагдаагүй.
11-ний бямба гаригийн орой гарсан юм. Машинтай өгсөж явахад л дээрээс спорт загварын машинууд хурдтай бууж ирээд байсан юм. Зам нь их нарийн, хурдтай машин харанхуйд ойрхон зөрөх нь тийм ч таатай биш. Хот дээрээсээ боломжийн л харагддаг юм билээ.  
Орой дээр гарсан - бөөн дрифт хийдэг нөхдүүд машины хөгжмөө чанга дээр нь тавьчисан, зарим нь пиво ууж барьцан баясцгааж байв. Хурдтай бууж ирж байсан машинуудын учир тайлагдав. Бороо орж эхэлсээр бид харьцгаав.

No comments:

Post a Comment