Жил хагас болж байж өнөөдөр л нэг юм мужаасаа гарч үзэх шив дэ миний хувьд. Өглөө эрт Сиднейн чиглэлд Byron Bay-руу гараад давхичихав.
Cape Byron Lighthouse-ыг нь сонирхов.
Далайд дельфин олж харав.
Ер нь Byron Bay өвс татаж, алкоголь хэрэглэсэн хүн ихтэй, backpackers-уудын гэж хэлж болохуйц хот байна. Шөнө оройдоо ширүүхэн болдог байж мэдэхээр л газар шиг санагдсан.
Crystal Castle, Шамбалын орон гэсэн тодотголтой паркаар ороод амжив. Хүрд эргүүлээгүй удаж. Нутагтаа байгаа мэт мэдрэмж төрсөн, хүрд суварга дунд ороод ирсэн чинь.
Парк таалагдсан, үзчихэд илүүдэхгүй газар байна. Буддын шашин, бясалгал, болор тэргүүтэй чулуунуудыг гол сэдэв болгосон газар юм.
Зарим чулуу нь үнэхээр сонин.
Зарим нь төдийлөн биш.
Bamboo alley. Битүү ардын уран бүтээл болох бичиг, зураг.
NSW-ийн Шамбалын оронд зарим зочид төдийлөн хүндэтгэлтэй хандаагүй л байна лэ. Би бараг зөн совингоороо мэдсэн, бөөн бичиг гараад ирэнгүүт "энэ дунд хогийн юм байж л таараа да" гэж.
Төгсгөлд нь Gold Coast-ын Burleigh Heads орж замынхаа алжаалыг тайлж, мах шарж байгаад ирэх шив дэ. 400 орчим км давхисан байна.

No comments:
Post a Comment