Бас нэг шинэ уран бүтээл.
29 April 2016
Аквариум - Песни Нелюбимых
Борис Гребенщиков шинэ цомог гаргаж.
Labels:
video clip
27 April 2016
Тоосготой бодлого
UPD 2016.04.27 19:11
Хариулт: ирсэн ганц хариулт их дөхөж. Гар тоосго хээтэй байдаг. Тэрхүү хээг :) байхаар өрдөг (цохигдсон байрлалаар нь гэсэн үг). Энэ зарчим одоо ч гэсэн ондоо бараанд баримтлагддаг. Жишээ нь: плитаны дэлгүүрт үзмэр өрөхдөө хээгээр нь дандаа "инээмсэглэл" үүсгэдэг. Мөн бугуйн цаг байна - зүү нь ихэвчлэн смайлик хэлбэрт байдаг:
2016.04.24 17:37
Дээр үеийн гар аргаар цохиж шатаасан тоосгон өрлөгийг ажиглавал нэг зүй тогтол байдаг. Ямар?

problem solving
Screenshots
Yahoo мэйлийг browser-ээр ашиглахад бэрх болоод байгаа. Нүд эрээлжилсэн зарлал сурталчилгаа. Тэр нь бас өөрчлөгдөж анивчина. Хөнгөн хэлбэрийн шизя шүү дэ энэ үндсэндээ:
Мэйлийн хувьд сүүлийн үед Yandex аятайхан санагдаад байгаа - энгийн, ашиглахад хялбар, зараар бөмбөгдөхгүй.
Оросын мэдээллийн порталуудаас Lenta.ru дажгүй агуулгатай нь. Зөвхөн хойно л ийм явдал тохиолдоно:
Манайх нээх их дутахгүй, саваасан гарчиг таардаг л юм:
Би ерөөсөө мэддэггүй байв - мессеж зар чинь ерөөсөө садар самууны үүр уурхай бололтой. Нэг зарын сайтруу тэнэж яваад ороодохсон чинь бөөн эвгүй эвгүй зарлалууд. Санхүүгийн тусламж гэдгийг S гэж товчилдогийг мэдэж авлаа: цэвэрхэн, царайлаг 21-тэй охин S авна г.м. Хамгийн дампуу нь "Садар самууныг сурталчилсан ямар нэгэн зар, мэдээлэл оруулахыг хориглоно" гэснийх нь дор тэр чигээрээ биеэ үнэлэх зарууд ярайтал жагссан байна лэ.

internet
26 April 2016
Milky Way
Сүүн замын өндөр нарийвчлалтай зураг: http://www.360pano.eu/show/?id=736
9 billion pixel гэж байна. Томруулаад хараарай - гайхалтай.
Манай галактик буюу Сүүн зам маань 200 тэрбум орчим одтой, тэрний зөвхөн нэг нь - Нар. Цаана нь Сүүн замаас гадна 50 тэрбум орчим галактик, тэдгээрт хамаарах од гэж бий. Төсөөлөхөд бэрх тоо гарч байгаа биз? Харин одоо өөрийнхөө ертөнцөд нөлөөлж буй нөлөөний тухай бодоод үз, хэ-хэ.

high
Сүүлийн үеийн үйл явдлаас
1. Үндсэн хуулийн цэц жагсаалтаар УИХ-д сонгогдох нь ҮХ-тай зөрчилдөж байна гэдгийн тогтоов.
Надад жагсаалт хэзээ ч таалагдаж байгаагүй. Нэр дэвшээд хэзээ ч гарч ирэхгүй хүмүүс хууль тогтоох дээд байгууллагад жагсаалтаар ороод ирдэг нь харагдсан. "Энэ нөхөр Их хуралд юу хийж суугаа юм бэ?" гэмээр гарууд бий шүү дэ. Тиймээс зөв шийдвэр гэж бодож байгаа.
2. Цагдаа Баянгол зочид буудалд нэгжлэг хийсэн явдал.
Цагдаагийн байгууллага ажлаа л хийсэн гэж үзэж байгаа. Шалгаад асуудалгүй бол тэгээд л асуудалгүй байна гээд зарлана биз. Гол нь асуудалтай болоод л хүчтэй эсэргүүцээд байна гэж бодож байгаа. Ямарч булингаргуй байхад нь хилс хэрэг зүүгээд шоронд шар махтай нь хатаахгүй байлгүй. Монголын хуулийн систем арай ч ийм дээрээ тулаагүй байх гэж найдаж байна. Цагдаа ажилладгаараа ажиллаг, АТГ ч ажилладгаараа ажиллаг. Гар гараа угааж байж цэвэрхэн болдог юм. Нийгэм цэвэршихэд буруу замаар будаа тээсэн хэсэг золигт гарах нь тодорхой.
3. Амараагийн "Би юу хийчвээ" ролик.
Хүчтэй ролик. Амараа ч сайн жүжигчин. Хаанаас ямар захиалгаар хийгдсэн нь тодорхой ч гэсэн энэ сурталчилгаанд үнэний ор бас бий. Наад зах нь бид "хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж байна уу" гэвэл юу л бол. Амараагийн хувьд 4 жилийн дараа "Би алдаж дуусахгүй юмаа" гэдэг ролик гаргаад, улмаар 8 жилийн дараа "Ерөөсөө өөрөө л хийе" гээд УИХ-д нэр дэвших хэрэгтэй, хэ-хэ.
4. Эмчийн хариуцлагыг нэмэгдүүлж, бодит ял оноох тухай.
Ямарч эмч хүн алчихъя гэж бодохгүй. Ямарч эмч санаатай буруу эмчилгээ хийхгүй. Хариуцлага алдах тохиолдол гарч болно. Тэгсэн бол зохих шийтгэлийг нь оногдуулах нь ч зөв. Заавал шорон оронгоор далайлгадаг нь ямар учиртай юм? Ингэж туйлширах шаардлага байсан юм уу?

25 April 2016
Устсан прог болон технологи
Технологи сүүлийн 50 жилд маш эрчимтэй хөгжсөн. Тэр дундаа software хамгийн хурдан темпээр хөгжсөн салбаруудын нэг болно. Шинэ технологи, програм үүсээд, тэсрэлт хийж хөгжиж ирснээ хэдхэн сар жилийн дотор устаж үгүй болох нь олон байв.
Интернэт анх хэрэглэж эхэлж байхад буюу одоогоос 20 жилийн өмнө Netscape гэдэг давгүй browser байж билээ.
Өнөөдөр Netscape сураггүй алга болсон. Зах зээлийг Google Chrome, Mozilla Firefox хоёр эзэгнэж, Apple-ийн фанатууд Safari, цөөн тооны хэрэглэгч Opera г.м. бусад browser ашиглаж байгаа. Монголд Internet Explorer-ийн Е үсэгтэй тэмдгийг Internet-ийн лого шиг ойлгодог. Тиймээс интернэт кафе болгоны хаяг дээр түүнийг байршуулдаг. Гэхдээ манайд ч гэсэн одоо IE ашигладаг хүн ховор болчихоод байна.
Napster гэж сайхан прог байсан.
Дуу mp3 форматаар Napster-аас л олддог байлаа. Дуу сүүлийн хэдхэн жилд баян замнал туулсан байдаг: винил пянз, туузан кассет, compact disk тухайн цаг үедээ дуу хадгалагч гол төхөөрөмж байв. Тэгэхэд одоо төрөөрөмжийн ч хэрэггүй болсон. Napster ер нь торрентын үндсийг тавьсан файл солилцооны peer-to-peer анхны сүлжээнүүдийн нэг юм. Хэдийгээр олон хууль дүрэм, зохиогчийн эрх, лиценз патенттай зөрчилддөг ч торрент өөрөө агуу зүйл:
Харамсалтай нь торрент сайтуудыг эхнээс нь эхлээд хааж байгаа. Над шиг ядруухан амьтанд бол торрент шиг хэрэгтэй зүйл байхгүй.
Хайлтын системийн хувьд Google бүгдийг нугачин дарсан. Уг нь гол хайлтын систем Yahoo байсан юм. Мөн Excite, Ask зэргийг ашигладаг байсан.
Одоо Bing, Yahoo-г ашигладаг цөөн тооны хэрэглэгчийг эс тооцвол Google дийлэнх массын хэрэгцээг хангаж байгаа. Бас нэг оцлох үзэгдэл бол орон нутгийн хайлтын системүүд томорсон явдал юм. Хятадад Baidu, орост Yandex өргөн ашиглагддаг. Тухайн хэл дээр мэдээлэл хайхад Google-с илүү болохоор хөгжиж байгаа хэрэг.
Зарим жижиг байсан компани томорч, том байсан нь жижгэрч байгааг бас харж болно: Norton (Symentec) болон Kaspersky антивирусын зах зээл дээр үндсэндээ байраа сольсон. Social network-ын гараан дээр мандаж байсан Hi5 сүлжээ FB гарав уу үгүй юу устаад алга болсон.
Ийм жишээ хар мянга. Ерөөсөө хэдхэн жилийн дотор нөхцөл байдал хаашаа ч хамаагүй эргэж байна.
Yahoo-г би унтарч байгаа компани гэж боддог. Хайлтаа Google-д алдсан бол Messenger-ээ Facebook тэргүүтэнд алдаад дууссан. Yahoo Messenger ашигладаг хүмүүс өдрөөс өдөрт багасч байгаа нь ажиглагдаад байгаа. Оронд нь Skype, Meseenger, WhatsApp, Viber зэрэг програмууд байрыг нь эзэлсэн. Skype-ийг Microsoft, WhatsApp-ыг Facebook худалдаж авч байна гэдэг нь шууд харьцааг дэмжих софт чухалыг илтгэнэ.
Шууд харьцаа гэснээс - анх пейджер яаж гарч ирж байсныг санаж байна уу? Пейджертэй хүн бол ерөөсөө л босс, айн?
Би Аянчин зочид буудлын дэргэдээс нэг пейджер цаснаас олж байж билээ. Ийм дугаарлуу залгана уу гэсэн мэдээлэл ирэхлээр нь утасдаж эзэнтэй нь холбогдоод пейджерийг нь эргүүлэн өгч л байв. Даанч пейджерийн нас богино байж дэ. Тусдаа төхөөрөмж байсан тэрбээр хэдхэн жилийн дотор гар утасны SMS гэдэг функц болж хувирсан. Ер нь гар утсанд залгигдсан төхөөрөмж олон бий: сэрүүлгэ, календарь, тэмдэглэлийн болон утасны дэвтэр г.м. бүгд тусдаа гарт баригддаг эд байсан - одоо програм болж хувирсан. Цаашид ч гэсэн олон компани дампуурч, олон програм үүссэн шигээ амар устаж, төхөөрөмжүүд програм болж хувирна.

comparison,
internet,
logotype,
nostalgia
24 April 2016
Фото түүх өгүүлнэ
Хатан сүйх, хаан бугуйвчтай чимэглэл бүснээсээ зүүсэн эмэгтэй. Энэ үеийн үс засалтыг урдаас нь харж дадсан болохоор хажуугийн проекц сонин санагдав.
Сэлэнгэ мөрөн болон Хөвсгөл нуур дээр дарагдсан зурагнууд.
Сухэ-Батор гэж оросоор бичсэн байж.
Кадрт бүтнээрээ ороогүй буруун гар талын хүний толгой дээр тоорцог байна уу? Тийм бол казахууд болж таарах нь. Монгол дээл өмсөөгүйг бас анзаарах хэрэгтэй.
Дараах 2 зураг дээрх зурагнуудтай цуг байсан. Гэхдээ казахууд бол биш. Эмээл, хазаарыг нь харахнаа бийлэгжүү эр бололтой.
Дээл гутал нь монголчууд гэдгийг нь илтгэнэ.

23 April 2016
Гражданская Оборона - Любо, братцы, любо (Танкистская)
Егор Летов гайхалтай дуучин байсан юм.
Labels:
music
22 April 2016
Десантын алдаа
АНУ-ын 173 дугаар агаарын десантын бригад нь Италид байрладаг. Саяхан Германы Хохенфельс баазад цэргийн техник буулгах сургуулилт хийх үеэрээ найзууд гурван Humvee хуягт машин бяцалж орхиж.
Гэрч сайн баясч авах шиг боллоо.
Гэрч сайн баясч авах шиг боллоо.
Volodia
Пролетариатын эцэг 146 жилийн өмнө мэндэлсэн. Харин 1975 онд анголын Santocas хамтлаг "Анголын партизануудын дуу" буюу Volodia-г дуулсан байдаг.
Ульяновыг сайн үйл хийгээгүй ч гэлээ агуу сэтгэн бодогч бол мөн гэж би боддог.

date
21 April 2016
Mina & Alberto Lupo - Parole Parole
Энэ гоё дууны тухай 2013 оны дэлгэрэнгүй постыг сонирхоорой. Зарим нэг видео нь ажиллахаа байж, гэхдээ ихэнх нь байрандаа байна.
Labels:
video clip
Фото-цуглуулга
Замын тэмдэг уг нь стандарттай, гэхдээ түүнийг нь манайхан төдийлөн мөрддөггүй. Наад зах нь - цагаан зурвасыг голлуулчих үнэхээр боломжгүй байв уу?
Сумын төвд төмрийн өөдсөн дээр урласан тэмдгийг би хүлээн зөвшөөрнө. Тийм тэмдгэнд бүр дуртай. Харин нийслэлийн төв зам дагуу хятад, эсвэл хуулга нааж урласан тэмдэг харах харамсалтай байдаг.
Хотын өнгө үзэмжийг бузарлагч бас нэг зүйл бол сурталчилгааны самбарууд. Ийм юм өлгөснөөс олс аваад өөрөө өөрийгөө өлгөсөн нь дээр.
Самбар түрээслэгчдийн бизнес хэцүү байх шиг байгаа юм. Сонгуулиар шархаа жаал нөхөх байлгүй. Гэхдээ эхлээд үрчлээсгүй самбар өлгөж сурах нь зүйтэй. Ер нь хотын төвд бол самбар хэрэггүй шүү дэ. Яармаг, Богдын бэлээрх зам, эсвэл хойшоо зуслангийн чиглэлд байж болох.
Бээжингийн гудамжны хогийн савнууд хэзээ дуусахнав гэдэг их сонирхолтой асуулт. Эвдээд л байгаа - шинийг байрлуулаад л байгаа. Эвдэж буй нөхдийг хяналтын камерын тусламжтай газар дээр нь барих хэрэгтэй.
Бетонон ханан дээрх граффити нь байдаг л гудамжны урлаг.
Харин энэ бол цэвэр вандализм.
Дээр Их монгол хороололд нэг зүйл ажигласан:
Анзаарсан уу? Балконууд нь буландаа цорготой байгаа.
Төгсгөлд - позитив. Бага охины гэрийн даалгавар.
Харин энэ 3 хүүхдийн түрийвч. Авга эгчийнх нь бэлэг. Хүн болгонд нь ижил төрх тааруулсан гэсэн.

billboard,
graffiti,
handiwork,
hometown,
inscription,
other,
traffic sign
Ишлэл татах
Интернэт ухаантай хүмүүсийн хэлсэн ярьсан үг хэллэгээр дүүрч бялхаж байна. Сая FB нээгээд хэдхэн хуудас гүйлгэхэд л эдгээр ишлэлүүд гарч ирлээ:
Яруу найрагч, жүжигчин, дуучин, улс төрч г.м. цуварч өгнө. Таних танихгүй, шалих шалихгүй - хамаагүй. Бүр selfie-гээс олон таардаг болчихоод байгаа ийм зураг, ишлэлүүд. Энэ бол туйлширал. Чаддаг юм бол эдгээрээс маргааш ядаж ганцыг нь санах гээд оролдоод үзээрэй. Харин Ленин багш л үнэнийг олоод хэлчихэж дэ :)

Subscribe to:
Posts (Atom)