Бүдүүн байх нь ичгэвтэр, нүдний булай үзэгдэл биш гэж би үздэг. Хүний организмын онцлог, эрүүл мэндийн асуудал, эсвэл амьдралын хэв маягаас шалтгаалан өөх ихсэхийг аль тэр гэхэв. Эдгээр асуудлуудаа хүн шийдэх боломжгүй, эсвэл завгүй байж болно. Ихэнх мэсийн эмч нарын хөлийн судас бүдүүрсэн (варикозтой) байдаг. Өдөрт олон цагаар мэс заслын ширээний ард зогсож хагалгаа хийсний үр дагавар юм. Илүүдэл жин үүнтэй л адилхан үзэгдэл, ихэвчлэн хүнээс төдийлөн хамаардаггүй юм. Хүнд спортоор хичээллэх зав байхгүй, жимс ногоо аваад байх мөнгө байхгүй бол яахав? Энэ нь тэр хүний л асуудал болохоос биш миний ч юмуу таны асуудал биш. Өглөө гүйж байвал - сайн, чадахгүй байгаа бол тэр л биз, өөрийнх нь л асуудал.
Бүдүүн хүн харах хэцүү байна уу? Өөр тийш толгойгоо эргүүлээд харахаа л байчих. Мэдээж хэрэг эрүүл чийрэг бие хаа сайхан, үүнтэй хэнч маргахгүй. Гэхдээ амьдрал дээр гоолиг хүмүүс дунд таарах "гахай" шиг нөхдийн тоо тарган хүмүүсийн дундах "гахай" шиг нөхдийн тоотой адилхан л байдаг. Тэгэхлээр илүүдэл жин нь хүний "гахай" байх нөхцөл бол биш байгаа юм. Нэг нь гоолиг бэлхүүсний төлөө юуч хийхэд бэлэн байхад нөгөөх нь юуч хийхгүй буйдан дээр хэвтэхийг эрхэмлэж болно. Хүний бүх зүйл сайхан байх хэрэгтэй юу? Хэрэгтэй, гэхдээ албагүй. Чанга өгзөг хүнийг дүгнэх хэмжээсүүд дунд хамгийн сүүлд л жагсана.

No comments:
Post a Comment