Ислам дагагсад шашин номоосоо татгалзах нь ховор. Эргэн тойронд нь байгаа лалын ахан дүүс нь ойлгохгүй, хилэгнээд хороож ч мэднэ. Гэхдээ гол шалтгаан нь айдас биш л дэ. Лалын шашинтай хүний толгойд шашинаа сольж, эсвэл түдгэлзэж болно гэсэн бодол орж ирдэгчгүйд гол учир бий. Шалтгаан энгийн - хар багаасаа өдрийн таван удаагийн мөргөл үйлдээд байхаар тэрхүү зан үйл нь амьдралынх нь нэг салшгүй хэсэг болдог юм. Мөргөхгүй л бол болохгүй - зарчим нь гэж ойлго. Зарчим гэдэг чинь алаан байдаг байхгүй юу чангай зүйл байдаг байхгүй юу (Аса-гийн зургийг энд төсөөлөх хэрэгтэй). Концлагерт шүдээ угаадаг хоригдлууд амьд үлдээд байдаг байсан гэдэг. Тийм аймшгийн нөхцөлд хүн адгуус болчилгүй дадал болсон үйлдлээ хийгээд байна гэдэг түүний сэтгэлийн тэнхээтэйнх. Тиймээс хэн нэгнийг "зарчимч" гэж нэрлэх нь магтаал юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment