08 March 2016

Жиших

Лев Толстойн хэлсэн үг байдаг: Человек может привыкнуть к самой плохой жизни, в особенности если он видит, что все окружающие его живут так же. ө.х. Эргэн тойронд нь хүмүүс адилхан муу амьдралтай байвал хүн ямарч муу нөхцөлд дасан зохицдог гэсэн үг. Тиймээс өөрсдийгөө бусадтай жишихдээ дандаа муу биш сайнтай нь харьцуулж байх хэрэгтэй. Жишээ нь: "Юун манай өр, тэр Грек, Украиныг хар!" гэх нь буруу. Харин "Яагаад ямарч эрдэс баялаггүй мөртлөө Сингапур, Швейцарид хөгжил арай ондоо түвшин байна?" гэдгийг бодох хэрэгтэй.
Саяхан Данийн нэг сериалын эхний season-ыг үзсэн. Хүмүүс хоорондын харьцаа, улс төрчдийнх нь хариуцлагын тухай ойлголт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, сургууль дахь уур амьсгал зэрэг нь өөрийн эрхгүй анхаарал татсан. Тэс ондоо ертөнц байгаа юм. Мэдээж кино болохоор бодит нөхцөл байдлаас зөрж байгааг үгүйсгэхгүй, гэхдээ л бодож, харьцуулах сэдэв гарч ирж байсан. 
Мөн яагаад манай телевизийнхэн дандаа тархи булингартуулсан сериал орчуулж гаргадаг юм бэ? Орос (криминал голдуу), солонгос (бүтэлгүй хайр голдуу) сериалууд бүрэн (_|_) гэдгийг ойлгохоор цаг хугацаа өнгөрлөө шүү дэ. Сериал ерөөсөө сайн ч юм биш, гэхдээ нэгэнт олон нийтийн хүртээлд хүргэх гэж байгаа бол ядаж арай чанартайг нь гаргах хэрэгтэй гэж бодож байна.

No comments:

Post a Comment