24 December 2014

Me ne frego

Би янз бүрийн уриа лозунгуудыг сонирхож, үүсэл гаралыг нь мэдэж авахыг хичээдэг. Дайн тэмцэл болгон шинэ уриа лозунг төрүүлдэг: No pasaran! эсвэл Patria o Muerte! Venceremos! г.м. 
Энэ удаа Италийн фашистуудын Me ne frego уриаг тайлбарлая.
Фашистуудын энгэрийн тэмдэг.
Me ne frego гэдгийг орчуулвал надад хамаагүй, надад торох зүйлгүй гэсэн утгатай болно. Үхсэн ч хамаагүй, үхлээс айхгүй гэдгийг илэрхийлнэ. 1920 оны эх оронч дууны үгнээс энэхүү уриа үүссэн түүхтэй. Тус дуунд шаардлагатай бол би эрх чөлөөний төлөө торох зүйлгүй амиа өгнө гэдэг мөр бий.

No comments:

Post a Comment