18 December 2014

Сүүлийн үеийн үйл явдлын тойм

1. Шинэ 15 оноо 15%-ийн цомхотголоор өөдрөг угтацгаах юм биз дэ? Хэдийгээр лааз өшиглөх хүмүүсийг өрөвдөж байгаа хэдий ч зөв гэж бодож байна. Төр данхар болсон уу? Данхар болсон. Санхүү хэцүү байгаа юу? Хэцүү байгаа. Хүнд алхам боловч хийхээс өөр арга байхгүй.

2. Шинэ ондоо шилэн бүрээтэй данстай болох юм биз дэ? Хэрэгтэй байсан хууль. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр төсөв мөнгөөр тансаглах, үргүй зардал гаргах нь багасна. Одоогоор хууль зөвхөн ЗГ-ын яам агентлаг, төсөл хөтөлбөрт үйлчилэх юм шиг байгаа юм. Одоо улс төрийн намуудын дансыг шилэн болгох хэрэгтэй гэж бодож байна.

3. Самандын Жавхлан хувьсгал хусъя гэж идэвхижээд байна уу? Туйлшираад байгаа болохоос биш зөв зүйл яриад байгаа хүн. Хэний ч тусламжгүй авъяасаараа гарч ирснийх нь төлөө, өөрийн гэсэн үзэл бодолтой, тэрэндээ тууштай байгаагийнх нь төлөө хүндлэх хэрэгтэй энэ залууг. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй юм гэдгийг харуулж чадаж байна шүү дэ. 

4. Замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалт 08-20 цаг болж өөрчлөгдсөн юм биз дэ? Сайн байна, ядаж өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргээд өгчихнө. Үнэндээ бол дугаарын хязгаарлалт - арга ядсан арга. Зам өргөсгөж, уулзвар нэмээд ч нэмэргүй гэдгийг би сүүлийн 7 жил энд бичиж байгаа. Машины тоо цөөрөөгүй байхад замын ачаалал хэзээ ч буурахгүй.

5. За тэгээд тоймын төгсгөлд хөгжилтэй мэдээ: УБ-ын утаан дахь хорт бодисын агууламж багассан гэв үү? Хэ-хэ. Хошин шогийн мэдрэмжтэй нөхдүүд шүү. Даапаална гэж үүнийг л хэлэх байх.

No comments:

Post a Comment