09 December 2014

Баянхонгор. 1-р сургуулийн 90 жил

2014.07.20. Баянхонгор хот. 1 дүгээр арван жил буюу Номундалай цогцолбор сургууль.
Сургуулийн 90 жилийн ойн арга хэмжээний үед дарсан цөөн хэдэн фото.
Сургуулийн талбайд хэдэн оны үйл явдлыг дүрсэлснийг тодорхойлоход бэрх хөшөө бий. Өвгөн XV-XVI зууны үеийнх гэмээр. Тойрсон хүүхдүүд нь - пионерууд. Өвгөний оронд хуучин Ленин багш ч юмуу өөр хэн нэгэн байсан байх гэсэн хардалт байна.
Жүжигчилсэн тоглолтонд үе үеийн сурагчидыг дүрслэх хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа. 30-аад оны төлөөлөл:
Бидний үеийн төлөөлөл:
Хувьсгалаар төрөгсөд.
Арга хэмжээ сургуулийн гаднаас Тамгын газрын урд байрлах төв талбайруу шилжив. Энд тоглолт, орон нутгийн дарга нарын болон тус аймгаас гарсан УИХ-ын гишүүдийн үг хэлэлт, шагнал олголт, төгсөгчдийн зураг авалт г.м. арга хэмжээ болж өнгөрсөн.
Зэргэцээд төв талбайн зах хаяагаар барилгын ажил ид явагдаж байлаа. Аргагүй шүү дэ - хэдэн өдрийн дараа Ламын гэгээний даншиг наадам. "Шинэ халаатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой!" үзэгдэл манайд арилахгүй нь тодорхой.

No comments:

Post a Comment