02 January 2014

Холимог хуурга

2014 оны анхны пост - холимог хуурга. Гар утас сүүлийн өдрүүдэд зургаар сайн дүүрсэн байгаа. Оны төгсгөлд зав муу, нийтэлж амжихгүй хуримтлуулаад л байв.
Эхэлж - ирсэн зурагнууд. Энхээ өнөөдөр явуулж.
Хэдийгээр мэйл-ийн тайлбарт "хуучны файлаас" гэсэн байсан боловч нэг файлынх нь нэр 20140102_104038.jpg гэж байх юм, хэ-хэ.
Цааш нь замын тэмдгүүдийг авч үзье. ЭМЯамны урд хашлаганд шахаж зогсохыг зааварчилж.
Дүүжлээстэй тэмдэг. Монреимпексийн байр.
Төмөр замын депо-гийн үүдэнд байрлах гарц. 5 алхамын цаана бол явах хориотой болчихно.
Амьдралдаа анх удаа депо орж үзэж байгаа минь энэ. Сонирхолтой л юм билээ. Дотогш би амархан нэвтэрсэн. Чигээрээ ажилчидтай нь холилдоод л орчихсон. Үүдний харуул хаачихнав, юун хүн бэ гэж асуугаачгүй. Гэхдээ би ажлаар явсан л да, асуусан бол хариулт нь бэлэн байсан.
Сүүлийн үед ийм байрлалтай хаалганууд нийслэлд тааралддаг болоод байгаа. Өөр 2 ч газар адилханыг олж харсан боловч зургийг нь авч амжаагүй. Хаана байгааг нь одоо мэдэх хойно тэрүүгээр өнгөрөх бол мэдээж баримтжуулаад авна.
Машинуудруу шилжье. Монгол сануулга хийдэг болж.
Хорооллын дэлгэмэлүүдийн урд эгнээний гаражууд хэт намхан, том оврын машин багтахааргүйг сая л анзаарлаа.
Гүрвэлээр машинаа чимэгсэд олширж.
Би монгол хүмүүн гэсэн бичигтэй тэрэг бөхийн өргөөгийн уулзвар дээр.
Боулингийн бөмбөгтэй тэрэг.
За тэгээд төгсгөлд нь мэдээжийн хэрэг хамгийн өөдгүй кадр. 13-р хороолол.

3 comments:

  1. Ганзо чи заавал ийм сонин зураг машин дээр зурж зургийг нь дарах шаардлага байсан юм уу?

    ReplyDelete
  2. хэхэ авсан зурагнуудыг нь харахаар хаа сайгүй явж байдаг хүн бололтойм. эсвэл бид их анзааргагүй улс юмаа. ямартаа ч зурагнууд сонирхолтой хөгжилтэй байдаг шүү. хуваалцаж байгаад баярлалаа.

    ReplyDelete