30 January 2014

Фото-цуглуулга

Зурагнууд зөөврийн HDD дээр байгаа. Тэр болгон залгахгүй болохоор фото сүүлийн үед бараг нийтлэгдэхгүй байгаа юм.
2009 оны 6-р сар. Архангай, Эрдэнэмандал.
2010.04.22. Берлин. Рейхстаг.
2010.08.10. Өвөрхангай. Төвхөний хийд.
2010.04.24. Брюссель.
2011.05.07. Сэлэнгэ орох замд. Дулаанхан баг.
2010.04.27. Амстердам.
2013.05.18. Сүхбаатар. Шилийн Богд.
2011.06.03. Лондон. Holland park.
2012.06.02. Зүүнхараа.
2011.06.06. Бээжин.
За тэгээд төгсгөлд нь уламжлалт кадр: блогийн редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ.
2012.06.25. Санкт-Петербург.

29 January 2014

Утекай!

Мумий Тролль-ийн "Утекай" гэдэг дуу бий.


Тус хамтлагийн YouTube дээрх сувгийн тогтмол үзэгч л дэ би. Сая тэгсэн ийм видео нэмэгдэж. Үзээд өөрийн эрхгүй инээлээ.

Single photo

Фото зураг түүх өгүүлнэ.
1945 он. Физикч Гарольд Агню "Fat Man" атомын бөмбөгний 6,2 кг плутонийг суурилуулах гэж буй байдал. Удахгүй энэ бөмбөг Нагасаки дээр унана. 74 000 гаруй хүн амь үрэгдсэн юм.

26 January 2014

Король и Шут - Счастье


Ойрмогхон тус хамтлагийн сүүлчийн цомгийн тухай пост нийтлэгднэ.

Инээгээрэй!

Кадрын цаадах инээдийн тухай уншигчидын мэдлэгийг тэлье.
Эхэлж зурагтаар цацах хошин шог хөтөлбөрүүдийг зааланд суух үзэгчдийн өмнө тоглуулдаг байв. Хүмүүс инээхгүй бол муу номер гээд ондоогоор солих маягаар боломжийн инээдмийн хөтөлбөр бүрдүүлдэг байж. Дараа нь хэн нэгний толгойд тус хошин шогийг зурагтаар харуулахдаа зааланд сууж байсан хүмүүсийн инээдийн бичлэгийг фон маягаар цуг дамжуулах санаа орж ирэв. Нэг ёсондоо үзэгчидэд хаана инээхийг нь хэлж өгч буй юм. Хүн ганцаараа байхдаа инээх нь ховор бөгөөд, харин дэргэд нь зурагтаар ч болтугай хэн нэгэн инээвэл арай ондоо байдгийг ч бодолцож үзэж.
Чарльз Дуглас гэдэг хөгжмийн найруулагчийн үүрэгт ажил нь тийм инээдийг бичих байв. Хэрэв хүмүүс жаахан муу инээвэл тэрбээр инээд нэмдэг, удаан инээвэл уртаас нь хасдаг г.м. үйлдлүүд гүйцэтгэнэ. Олон хүмүүсийг нэг дор цуглуулж, улмаар инээлгээд, дууг нь бичиж авах нь өртөг өндөртэй болж эхлэв. Ингээд Дуглас хүмүүсийг техникээр орлуулахаар шийдэж. Түүний зохион бүтээсэн машин янз бүрийн дуу хоолойгоор инээдэг, алгаа ташдаг, орилж шүгэлддэг шидтэй. Өнөөдөр энэ машины боловсронгуй хувилбарууд хаа сайгүй ашиглагддаг.

Монголчуудын тухай бодол

Монголчуудаа гэж...
Хэдэн мянган жилийн турш монголчуудын амьдрал ямарч өөрчлөлтгүй, нэгэн хэвийн байсан. Юу ч хийж бүтээдэггүй, малаа маллачихаад л, өөр хоорондоо отог аймгаараа дайтчихаад л, зэргэлдээх суурин улсыг уулгалан довтолчихоод л сууж байсан нөхөд. Тэмүүжин нэртэй залууд ийм утга учиргүй, жалга довоосоо гардаггүй нөхцөл байдал таалагдсангүй. Тэрбээр өөрчлөлт шинэчлэл авчирсан. Надаар тайлбарлалтгүй цааших түүхийг уншигчид мэдэх биз.
Товчхондоо, монголчууд тухайн үедээ байж болох дээд цэгт тултал хүчирхэгжсэн. За тэгээд эргээд уруудсан да. Өөр хоорондоо алалцсан, шарын шашинд орсон, манжийн дарлалд 200 жилийг өнгөрөөсөн, Зөвлөлтийн дагуулаар 70 жилийг барсан г.м. бүтэхгүй үйл явдлууд бидний түүхэнд бий. Тусгаар тогтнол, алгын чинээ газартайгаа үлдсэн минь яамай да. Өнөөгийн Түвд шиг болохгүйн баталгааг XX зууны эхэнд хэнч өгч чадахааргүй л байсан.
Одоо бол хусамаа голсон хүүхэд шиг хошуугаа унжуулж суух биш харин жаахан бөндгөрөө ажиллуулах хэрэгтэй гэж бодож байна. Монголчууд монголчуудынхаа тухай бичихлээр магтаал нь их байдаг. Бид чадна, бид хийнэ, бид Чингисийн үр удам г.м. Миний хувьд байгаа зүйлийг байгаагаар нь дүрсэлдэг. Ер монголчууд магтаалд дуртай нь ажиглагддаг. Уншигч нь ч мөн адилхан монгол болохоор тийм магтаал унших дуртай. Нээрээ л бид чинь хамгийн сайн нь, одоо л бид хөгжиж эхэлж байна, сүүлийн хэдхэн жилд ямар хурдацтай хөгжив дө гэсэн бодол толгойд нь орж ирнэ. Ерөөсөө л гэнэт бүх зүйл өөрчлөгдчих юм шиг. Үгүй дэ найзууд минь. Яахаараа хэдэн зуун жилийн турш новшийн байсан нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх ёстой гэж?
Бидний өөрчлөлт гэж нэрлээд байгаа зүйл үнэндээ бодит өөрчлөлт биш. Аливаа зүйлийн нэр нь л өөрчлөгддөг юм. Хаант засаг ардынх болсон, социализм капитализмаар солигдсон, алтан ураг байсан бол ноёд, тайж нар болоод, соц үед намын төв хороо байсан бол өдгөө УИХ гэдэг лут зүйл болж хувирсан. Түшмэдүүд төрийн албан хаагч нар болж. 
Төрийн албыг өнөөдөр интернэтэд залхуураагүй болгон нь есөн шидээр дуудаж, халж сэлгэх нь зөв гэж байна. Бүгдийг нь тараасан ч байдал дээрдэхгүй. Яагаад? Яагаад гэвэл асуудлын цөм монгол хүнд агуулагдаж байгаа юм. Төрийн ямар нэг албыг үгүй хийхэд эргээд л ондоо нэг нэрийн дор нөгөө л адилхан үзэл бодолтой, хувилсан мэт сэтгэхүйтэй хүмүүс цуглана. Сүүлийн 20 гаруй жилийн турш яам, агентлагуудыг яаж л татан буулгаж, нийлүүлж, шинээр байгуулсан ч дорвитой өөрчлөлт байхгүй байгаа биз дэ? Нэмэгдэхүүний ч бай, үржигдэхүүний ч бай, байрыг нь өөрчлөхөд нийлбэр нь өөрчлөгдөхгүй ээ гэж...
Дахиад хэлье (жаахан хойлогдуу нь ойлгоогүй байж мэднэ) - гол асуудал монгол хүнд байна. Монгол хүнд илүү дутуу зүйл нээх их шаардлагагүй. Тэр эсэн мэнд төрөөд амьд арзайж, мэнд мэлтийж байгаадаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдаг. Алаад идчих хэдэн мал гэрийнх нь гадаа байвал сэтгэл нь бүр ч амар амгалан. Тэрбээр ямарваа нэг зүйлийг хийж бүтээж болохын тухай бодохыг ч хүсэхгүй. Яах юм? Болж л байна ш дэ. Идэвхигүй, залхуу байдал түүний цусанд бий (монгол л болсон хойно минийхэд ч бий гэдгийг би хүлээн зөвшөөрнө). Асуулт: яагаад бүгд зүгээр л цаг өнгөрөөх маягаар бөгсөө ээж сууцгаана вэ (бүгд гэдэгт та ч орж буйг анхааралдаа аваарай)? Хариулт: "Болж байхад лай биздээ 3,14z".
Маш цөөн тооны арай ондоо сэтгэлгээтэй хүмүүс бий нь бий. Тэд юу хүсч буйгаа мэддэг, тодорхой зорилготой нөхдүүд. Гэвч энд ч гэсэн нэг "нофщийн" үзэгдэл бий - арай дөмөгхөн гэж үзэж болох тэдгээр нөхдүүд зөвхөн өөрсдийнхөө л тухай боддог. ө.х. бусад нь үхнэ үү, сэхнэ үү - падлий. Ерөөсөө л хар амиа хичээгчид. Үр дүнд нь: нэг толгой нь сайн ажилладаг монгол хүн өөрийн болон дахиад 100 хүний амьдралыг сайжруулахын оронд өөрийнхөө амьдралыг 100 дахин сайжруулаад, үлдсэн 100-г үнсэнд хаясан шалз мэт орхидог. Үнэн үү? Яалт ч үгүй үнэн гэж би бодож байна. 
Бас нэг гоё үзэгдэл - монголчууд монголчууддаа дургуй. Жишээ нь: Берлинд дээхэн үед улаан цайм тааралдчихаад бие биеэ хараагүй мэт зөрдөг байсан гэж байгаа манайхан. Яагаад ч юм англи хүнийг оронд нь тавиад төсөөлөх гэхээр хүндтэлтэй байгаа биз? За хазайгаад яахав, үндсэн сэдэвтээ эргээд орцгооё.
Арабуудад барууныхан төдийлөн тааламжтай ханддаггүй. Гэхдээ зарим улсыг нь авч үзвэл ядаж л байгалийн баялгаа нийт иргэддээ шударга хуваарилж чадсан байдаг. Энгийн иргэд нь бодитоор ашиг хүртсэн, амьдрал нь дээшилсэн. Зөвхөн хэдэн шейх нь биш гэдгийн анхааралдаа ав. Наад зах нь шударга хуваарилалт хийж чадаж байна гэдэг бидний хувьд суралцах л зүйл. Монгол эрх мэдэлтний өнцгөөс харах юм бол: хойлог арабууд сайхан цавчааг алдчихсан байгаа юм. Шударга хуваарилалт гэсэн үр дүн нь бүгдэд таалагдаж буй боловч тэрхүү үр дүнд хүрэх процесс нь хэрэгжүүлэгчидэд нь таалагдахгүй байгаа цагт яагаад ч зорилгот цэгт хүрэхгүй.
Хүн бол баялаг юм гэдгийг ойлгох цаг ирсэн. Өөрсдөө л өөрчлөгдөхгүй юм бол бүх зүйл цааш яг энэ чигээрээ л байх болно. Хөгжөөд ч байгаа юм шиг, ухраад ч байгаа юм шиг. Нэг өглөө сэрнэ - байгалийн ямарч баялаггүй, нутаг ус нь сүйрсэн, бөөн гадаад өр, өөрсдөө хийж бүтээдэг зүйл байхгүй. Ямарч бөө, лам, төр засаг, бурхан, гадаад улс, зээл тусламж бидэнд бодитоор тусалж чадахгүй. Өөрсдийгөө буюу сэтгэхүйгээ, үзэл бодлоо цэгцэлж чадвал энэ нь жинхэнэ өөрчлөлт байх болно гэж бодож байна.

The Shadows - Apache

60-аад оны гитарын аялгуу.

Киев 2014

UPD 2014.01.26 19:25
Сөрөг хүчний зохион байгуулалт маш сайн гээд байгаа биз. 

 
2014.01.25 19:59
Украинд мөргөлдөөн үргэлжилсээр.

Гоё харьцуулалт олж харсан.

22 January 2014

BRNS - Our Lights


Холимог хуурга

Жижиг порц.
Эхэлж машин. Наалт харамгүй зарцуулж. Цааш нь үргэлжлүүлэхгүй, тэгсэн бол Дакар-ын машинууд дэргэд нь сонирхогч.
Таксинд ууртай гэхээсээ илүү гайхсан шувуутай таарав.
Бас нэг такси. Гэр хорооллын айлууд үүднийхээ амбаарын шаланд яг ийм хулдаас дэвсдэг байж билээ.
Андуураагүй бол Их Монголын 00-д харсан заавар. Дашрамд, Их Монголын хоол, шар айраг эрчимтэй чанаргүйтэж байгаа. Дампуурчихдаггүй нь сонин.
Дүнжингараваар өнгөрсөн бүтэн сайнд анх удаа орж үзлээ. Том талбайтай, цэвэрхэн л юм билээ. Нарантуулаас дээр гэдгийг шууд хүлээн зөвшөөрье. Ээж нутгийнхаа цагаан идээг авна гээд (Богд сум биш л дэ, энд 2-3 сумын идээ зарагдаж байгаа). Цагаан тос, ааруул цагаан сарын тавганд авсан. Надад хангай нутгийн ааруул төдийлөн таалагддаггүй. Говийнх тасархай. Цагаан идээний тухай аль 2010 оны постыг сонирхоно биз.
Энэ жил айраг заруулахгүй байгааа юмаа да? Задгай талбай дээр зараад л зогсож л байг л дэ. Хэнд яаж садаа болоод байгаа юм?
Төгсгөлд нь: БХИС-ийн 1-р байрны (хуучнаар штаб гэдэг байсан) 3-р давхар. Цэцэрлэгжилт энд эрчээ авч.

BW

Фото-зураг түүх өгүүлнэ цувралаас.
Европын 9 эзэн хаан нэг зурган дээр. 1910 онд Эдуард VII-ийн оршуулганд Норвеги, Болгар, Португал, Герман, Грец, Бельги, Испани болон Даний хаан хүрэлцэн ирж. Төвд Их Британий  Георг V сууж байна.
1944 он. Москва. 57 мянган олзлогдсон немц цэргүүдийг тууж өнгөрч.
1937 он. Хүүхдүүд барокамерт полиомиелитээс эмчлэгдэж байгаа байдал. Зарим тохиолдолд ийм камерт хэдэн сарыг өнгөрөөдөг байж.
1963 он. Хрущев Кастро хоёр Гүржид.
30-аад оны дунд. Немц морин цэргүүд бэлтгэлдээ.
1916 он. Орос цэргүүд германчуудын байрлалруу хийн довтолгоо эхлүүлэхийн өмнө.
1919 он. Франц. Версалийн гэрээ зурагдаж байна.
1942. Освенцимын албан хаагчид.
1915 он. Турк албан хаагч өлсгөлөн армян хүүхдүүдийг талхаар өдөж буй аймшигтай зураг.

21 January 2014

Хөдөлгөөн бага зэргийн удаашралтай байна

Өглөө машинаа бариад ажилруугаа явж байхдаа FM радио сонсдог. Боломжийн өглөөний хөтөлбөртэй долгион цөөхөн байдаг нь харамсалтай. Тухайн өдөр улс эх оронд, тодруулвал Улаанбаатарт ямар ямар үйл явдал болж өнгөрөх, батлагдсан, эсвэл хэрэгжиж эхлэх хууль тогтоол, олон улсын мэдээ, цаг агаар болон спортын мэдээ хэрэгтэй байдаг. Оронд нь:
1. Асуулт хариултын дебилдүү уралдаан (оролцохдоо нууц үг болох спонсор компаний нэрийг хэлнэ)
2. Зурхай (за бас яахвээ, байж болох талтай)
3. Нэг сувгаар ерөөсөө тэр чигээрээ ном уншаастай. Ума-сума-бизий-яа, ухнаа-ишгээ-самный-яаа...
Энэ дунд хамгийн хөгжилтэй нэвтрүүлэг Авто-радиогоор цацагддаг. Замын хөдөлгөөний нөхцөл байдал гэдэг юм. Үндсэндээ 1 бичлэгийг өглөө болгон нэвтрүүлэхэд онцын ялгаа гарахгүй. Учир нь өглөө болгон тодорхой замууд байнга л бөглөрч байдаг. Нэвтрүүлгийн хөтлөгчид зам нам бөглөрч, хөдөлгөөн бүрэн хошного болсон, тийшээ зүгэлж мангартав, 2 урод уулзвар дээр золгоод зогсчихож г.м. хүнд ойлгомжтой зүйл хэзээ ч хэлдэггүй. Тоть шиг давтдаг хэллэг нь: а) Хөдөлгөөн хэвийн б) Хөдөлгөөн бага зэргийн удаашралтай байна гэсэн 2 хувилбартай. Тэр нь харгалзан: а) Хараахан (_|_) болж амжаагүй б) Аль хэдийн (_|_) болчихсон гэсэн үг. Зам дагуу байрлуулсан хөдөлгөөний удаашралтыг мэдээлэх үүрэгтэй самбар ч мөн адил худал зүйл түгээдэг: мөнхийн ногоон, эсвэл шар өнгөөр л гэрэлтнэ, хэзээ ч улаанаар асахгүй. 
Бодит мэдээлэл ойлгомжтой форматаар хүргэхгүй бол мэдээллийн хэрэгсэл гэдэг нэр зүүж хэрэггүй гэж би боддог. Байдаг бүх төв уулзавруудыг нэрлээд, хөдөлгөөн удаашралтай гэж зарлаад, дараа нь үлдсэн бүх замд хэвийн хөдөлгөөнтэй байгаа гэх шаардлага байна уу? Энэ радио гэлтгүй, олон мэдээллийн суваг энгийн боловч гол энэ зарчмыг умартсанаас болж мэдээлэл нь инээдтэй болж хувирдаг.
Тиймээс сүүлийн үед би өглөөдөө 106,0 долгионоор (Үндэсний олон нийтийн радио, хуучнаар бол шугамын радио) Малчин нэвтрүүлэг, 8-11 хөтөлбөр г.м. нэвтрүүлэг сонсдог болоод байгаа, хэ-хэ. Сая л гэхэд Төв аймгийн Лүн сумын малчин, Хэнтий аймгийн мал эмнэлгийн даргын яриаг сонслоо. Бог малын вакцинжуулалтын талаарх мэдлэгээ жаахан тэллээ гэхүү дэ.

19 January 2014

Ferrofluid


Таавар

UPD 2014.01.19 33:55
Зөв хариулт ирэсэнгүй. Хуурамч мөнгөний тухай таавар байсан юм.

UPD 2014.01.15 23:30 
Зөв хариулт ирээгүй байна. 
Компьютерын вирустай хувилбар таалагдлаа. Ерөнхийдөө таарч байгаа хэдий ч арай биш. Бодоорой, хариулт нь амархан.

2014.01.14 22:04
Хийж байгаа нь хэнд ч үүнийхээ тухай хэлэхгүй.
Авч буй нь түүнийг авч буйгаа мэдэхгүй.
Харин мэдсэн бол - хурдхан шиг өөрөөсөө холдуулахыг хичээдэг.
Юуны тухай яриад байна?

Видеомонтажын гайхамшиг


16 January 2014

The Beatles Day

Олон улсын ийм өдөр хүртэл байдаг юм байна. 2001 оноос хойш тэмдэглэж ирж.
Дээр үед ЗХУ-ын сонин сэтгүүлд тус хамтлагийн тухай иймэрхүү зүйл бичигдэж байсан.
Харин өнөөдөр плакат урлаж байна.
Төгсгөлд нь фото: Miami Beach 1964 он.

Холимог хуурга

Гар утсан дээр хуримтлагдсан фото-зурагнуудаас бүрдэх холимог хуурга пост.
Хэд хоногийн өмнө ханиад хүрч зүдэрсэн. Үүрээр үхэх гэж буй мэт хахаж цацаад, бураад. Эм ууж л давлаа. Зурган дээрх эмээс гадна улаан өнгийн савалгаатай эм цагаар уусан. Андашгүй, ар талд нь алчууранд хамраа арчиж буй шляптай залуу дүрслэгдсэн байгаа.
Wingraod. Прогресс байрандаа зогсохгүй байна шүү.
Найзынхаа аавынхаар орсон чинь мууртай болсон байв. 
- Мяу. Муужгай, муужгай, наашир.
- Мяу, мяу. Цаашаа зайл, намайг амар тайван орхи... 
Реклам чимэглэл, хаяг самбар, бигийн хэвийн тухай.
Ингэж хийж бол болно. - Нүд баясгаж байна уу? Гоби ах Жадамбаа 2 шиг юм. - Баясгаж байна.
Харин үүнийг өлгөх нь эрүүл бус үзэгдэл. Ийм самбар гудмандаа тавиад л байвал хүүхдүүд чинь хэвийн бус сэтгэцтэй л болно гэж ойлго.
Шрифт ихийг илтгэдэг. Тиймээс ямар фонт ашиглахаа сайтар бодож сонгох хэрэгтэй.
Жишээ нь: оновчгүй сонголт. Яагаад ч юм энэ үгнээс ханз, цаашлаад хятад мэдрэгдэж байна.
Бүр бүдүүлэг алдааг Бөхийн өргөөгөөс харж болно. Энийг харсан хүний толгойд аймшгийн кино л хамгийн түрүүнд бууна.
Дэнжийн мянга. Ээлжит өндрийн харайлтын хаалга. Адил төстэй хаалгануудыг саяхан нийтэлсэн, сонирхоорой.
Тээр тэнд байгаа жижиг шар самбарыг томруулж харах хэрэгэй. Шинэ улсын нэр бий: Веьтнам гэдэг. Баянбүрдийн тойргоос хойш явах замд харж болно.
11-р хороолол.
Москва хороолол.
ТЭЦ-3. Дулааны шугамын дулаалгыг тестлэж.
.
Төгсгөлд нь аль 10 сарын screenshot. Андроид анхны программ буюу "Hello World!". Зүгээр сонирхох журмаар 5 мин дотор бүтээсэн юм. Түүнээс биш би гар утасны прог бичдэггүй л дэ. Үйлдэл 2+2 шиг энгийн: товч дарна - текс гарна. 
Гэртээ хариад хүүдээ: - Аав нь андройдын жижиг прог хийсэн гэв.
Хүү мэдээж сонирхов: - Алив үзье! Яадаг эд юм?
Би: - Хүнд анхаарах ёстой зүйлийг нь хэлж өгдөг юм гэв. Мань эр утас аваад товч дарсан... Surprise!

14 January 2014

nationalgeographic.mn

Танин мэдэхүйн сайн сайтуудын нэг яалт ч үгүй мөн.
Эндээс Монголынхоо түүхтэй холбоотой нийтлэлүүдийг унших дуртай. Тухайлбал:
http://nationalgeographic.mn/mod-15/i-1165/
http://nationalgeographic.mn/mod-15/i-1156/

13 January 2014

Richard Clayderman - Another Day In Paradise

Případ (The Case)


2013 оны тайлан

Нэг мэдсэн тайлангаа ч бичихгүй хоёр долоо хонож.
Өмнөх жилүүдийнх: 2009, 2010, 2011 (бичээгүй байна), 2012.
2013 оныг ерөнхийд нь дүгнэх юм бол өөрчлөлт ихтэй жил байсан. Багагүй зүйл шинээр сурч, олон юм ойлгосон. Цаг хугацаатай уралдсаар нэг мэдэхэд шинэ он гарсан байв.
1-р сар: Цэцээ Гүн.
2-р сар: Twitter.
3-р сар: World Cup 2018.
4-р сар: Ажлаас гарсан.
5-р сар: Шилийн Богд.
6-р сар: Ажилд орсон.
7-р сар: Горшенев үхэв.
8-р сар: Цой жив!
9-р сар: Сэк-ийнд цуглав.
10-р сар: Унаагаа шинэчлэв.
11-р сар: Компаний 1 насны ой.
12-р сар: Ажил, ажил. Нэг мэдхэд Шинэ жил.
Сүүлийн саруудад зураг бага авч буй дутагдал ажиглагдаж байна.
2014 жилд төлөвлөсөн зүйл маш их байгаа. Ажиллаж өгнөө, хэ-хэ.