29 May 2012

Программ хангамжийн салбар

Программ хангамж нь өвөрмөц салбар шинжлэх ухаан. Энд байгалийн нөөц, хөрөнгө оруулалтын хэмжээ г.м. хүчин зүйлс төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Улс том байна уу, жижиг байна уу харгалзалгүй сайн программ хангамж боловсруулж болдог. Чадварлаг боловсон хүчин, шинэ санаа байхад хангалттай. Хүн амаараа манайхтай ойролцоо улсууд юу хийж бүтээснийг зах зухаас нь дурдвал: Opera - Норвегид, Skype - Эстонид, Angry Birds - Финляндад хийгдсэн. Манайх уг нь хийвэл хийх боловсон хүчний нөөц бололцоотой гэж би хувьдаа үздэг. Гэвч чимээгүй л байна.
Сэдвээс хазайгаад - гоё зүйл хийхэд амарханы
бас нэгэн жишээ:Энэхүү карт-аар Angry Birds-ийн online shop-оос худалдаа хийвэл 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Манайх банкны картаа яаж хийдгийг санацгаая.

No comments:

Post a Comment