1-р курсд байхдаа МУИС-ийн 2-р байранд герман хэлний курст явж байлаа. Бичгийн хэв нэгэнт эвдэрч жижгэрч эхэлжээ.
23 May 2012
Герман хэлний дэвтэр
Аавынд миний дэвтэр номтой хайрцаг харанхуй өрөөнд нь олон жил хэвтсэн дэ. Саяхан уудалсан чинь ахлах ангийн болон бага курсын ном дэвтэр олноор гарч ирсэн. Минийх ч гэлтгүй эгчийнх ч бас харагдна лэ. Зуслан гархаараа аваачиж шатаахаас.
1-р курсд байхдаа МУИС-ийн 2-р байранд герман хэлний курст явж байлаа. Бичгийн хэв нэгэнт эвдэрч жижгэрч эхэлжээ.
Сул зай талбайг сайн бузарладаг байсан үе.
Арын хуудаснууд тоглоомонд зориулагддаг нь бичигдээгүй хууль. Онгирч байна гэж бүү бодоорой, гэхдээ 5 дарааллуулдагаар цагтаа сайн явлаа.
Хамгийн гоё зүйл дэвтрийн нүүрэнд байв. Далай 32 нас, Дашка 29 нас, Сэргэлэн 49 нас, ха-ха.
1-р курсд байхдаа МУИС-ийн 2-р байранд герман хэлний курст явж байлаа. Бичгийн хэв нэгэнт эвдэрч жижгэрч эхэлжээ.
Labels:
nostalgia
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment