skip to main |
skip to sidebar
Дан бүтэхгүй зүйл нийтэлнэ гэж юу байхав. Гэрэл гэгээтэй үзэгдлүүд мэр сэр амьдралд тохиодог л юм байна. Ажлын газрын хүнд өнгөрсөн онд Лондон явж байх үеийн фотонууд тэр чигээрээ хадгалагдаж үлдэж. Сая хуулаад авчихлаа (чад үсэрсэн 500 GB WD-ын HDD амь ороогүй шургуулганд хэвтэж байгаа).
Тэгэхлээр ойрын үед Лондонгийн музейнүүдээр зугаалж, үзмэрүүдийг нь сонирхоно до цөмөөрөө :-)
2011.06.03. British Museum.
Арменфильмын бас нэг сонгодог уран бүтээл. 82 он.
Миний үзэн яддаг зүйлүүдий нэг - бохирдсон дэлгэц. Ширээний болон зөөврийн компьютерийн, зурагтын, утасных байх нь огт хамаагүй. Толболтой, тостой л бол арчихаас нааш санаа амрахгүй. Үүнд нүдний шилний спирттэй жижиг салфетка янзын сайхан тохирдог.
Хэн нэгэн дэргэд ирж дэлгэцрүү минь хуруугаараа чичиж, энэ тэр гэж дээгүүр нь тосон мөр татуулах мөчид "өө яадаг заваарсан гар вэ?!" гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
Дахиад оросын арми. Погон дээр нь К (курсант) үсэг байхыг бодоход цэргийн сургууль бололтой.
Осторожно! Мат.
Ёстой мангас машин юм байна.
Уншигчид болон зочид минь. Ойрд бичлэг оруулах завгүй ажилтай байгаа. Ядраад зүйл дууслаа. Эмнэлэг, сувилал, рашаан, бариа засал, физик эмчилгээ, лам, бөө бодогдож байна шүү.
P.S: Уг нь замын тэмдгийн загвар л да. Ийм пайзыг оршуулгын чулуун дээр хадвал зүгээр ч юм уу. Цацруулагчтай, машины гэрэлд гэрэлтээд л.