Сүүлийн үед капотоо үсээр бүрсэн хөнгөн тэрэгнүүд цөөнгүй тааралддаг болсон. Дээр үед 30, 53-уудын хамар ширээр бүрэгдсэн байдаг байж билээ.
16 January 2012
Холимог хуурга
Гар утсан дээр хуримтлагдсан зурагнаадаас ээлжит бичикхээн холимог хуурганы порц гаргалаа.
Сүүлийн үед капотоо үсээр бүрсэн хөнгөн тэрэгнүүд цөөнгүй тааралддаг болсон. Дээр үед 30, 53-уудын хамар ширээр бүрэгдсэн байдаг байж билээ.
XIII хороолол. Аист-тай сурталчилгаа.
1-ийн 34-р кабинет. Физикийнх хэвээрээ бөгөөд самбар нь дээш доош гүйдэг нь ч хэвэндээ. Хичээл орж байсан болохоор дотогш нэвтэрсэнгүй. Самбарын дээхнэ "Физик бол оюун ухааны дээд зэргийн цэнгэл мөн" гэсэн Ландау-гийн үг өлгөөтэй. Ландау биологч байсан бол "С... бол бие махбодийн дээд зэргийн цэнгэл мөн" гэж хэлэх байсан бөгөөд энэ үгийг нь хаана ч хадахгүй байсан нь ойлгомжтой.
5 дахийн орой 6 өнгөрч байхад Их засагийн харалдаа хүнд цуваатай таарсан. Зургийн чанар (_|_) байгааг уучилна биз, харанхуйд гар утас ингэж л дарж байна. Уян холбоогоор нэг машин (Isuzu Wizard) өөр хоёр тэрэг (дунд нь ямар ч гэрэлгүй, асдаг ч шинж байхгүй Isuzu Trooper, хамгийн сүүлд Toyota Marino) чирээд хөдөлгөөнд оролцож байв. Дүрмээр хориглодог юм (хатуу холбоогоор зөвшөөрдөг).
Сүүлийн үед капотоо үсээр бүрсэн хөнгөн тэрэгнүүд цөөнгүй тааралддаг болсон. Дээр үед 30, 53-уудын хамар ширээр бүрэгдсэн байдаг байж билээ.
Labels:
other
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment