30 September 2010

Чаддаг юм бол тоолоорой 25

UPD 2010.09.30 22:20
Танхимд сууж буй төлөөлөгчдийг тоолох хэцүү байгаа бол гадаа даруулсан дурсгалын кадраас оролдоод үзэх юм уу?© REUTERS/KCNA

2010.09.30 10:43

Хойд Солонгос. "Агуу их удирдагч" Ким Чен Ир дахин сонгогдож. Их хуралд оролцогсодын тоог гаргах гээд оролдоод үзэх үү?
©GETTY IMAGES/KCNA

Зурагт таавар

UPD 2010.09.30 10:20
Зөв хариулт: Ямаа.UPD 2010.09.23 09:50
Зөв хариулт ирчихсэн байна.
Дахиад нэг зурагтай таавар. Далангийн налуу дээрх харлаад буй зүйлс юу вэ?2010.09.18 13:29
Асуулт: хэн бэ?
Тусламж: бараг хүн бүр мэднэ.

Холимог хуурга

За уншигчид уйтгарлаж байна уу? Лувр, Төвхөний хийд, Улаанцутгалан, хөнгөлүүлсэн итали жаалхүү нар төдийлөн сонин биш, тийм үү? Хамгийн сайхан зүйл - холимог хуурга.

Боломжийн гэж хэлж болох нийтийн тээврийн буудлууд хотод бий болж байгаа. Хогийн сав, салхины хаалт, сандал байгаа нь сайн. Гэрэлтүүлгэ, чиглэл ба маршруттай мэдээллийн самбар дутуу байна.
Зам тээврийн осол.Монгол III сургуулийн урд майхан зоож. Дотроос нь нүцгэн хөл цухуйж байсан бол бүр догь.Нүүдэлчин монголчууд. Нодинон жил экселээр нүүж байсан бол энэ жил верна болж.Maxi Pot-ын урамшууллын ваучер. Төлбөр төлсөн баримтын хамт хүчинтэй гэнэ. Солиорол. Баримт хадгалах юм бол энэ цаасны хэрэг юунд байна? Салют.Япон автосэлбэгийн худалдаа.Дугуй засварыг жагсаалаас гарсан покрышка илтгэдэг нь бараг стандарт болоод байгаа. Дугуйгаа хэрхэн бэхэлж буй нь дахин давтагдашгүй.Сухарь. Дэлхийн II дайны үед оросуудын 4 "С" гэдэг хэллэг байж. Тэр нь спирт, сахар, сухарь, соль. Эдгээр нь байхад иван-ууд дийлдэхгүй юм байх. Яахав, хувиасаа дээр нь "сало" нэмж болох юм.Муурны зулзагнууд. Хөөрхөн гэж жигтэй. Ажлаасаа гарч ирээд машиндаа суух гэтэл ард нэг юм дугараад, гайхаад хартал өөдсөн чинээ 2 юм.Интернационал.Рокер лам.Төсгөлд нь - хөдөлгөөнт бай. Хоба илгээсэн зураг.

28 September 2010

Дуурийн кастратууд

1861 он хүртэл Италид эрэгтэй хүүхдүүдийг сопрано хоолойтой болгох үүднээс бага насанд нь засдаг байсан. 6-9 настай хөвгүүдэд авъяас тодронгуут дуурийн дуучин болгох гээд хагас эр хүн хийж орхидог балмад үйлдэл. Эдгээрийг дуурийн кастратууд гэнэ. Зарим нэг нь амжилт олж баян цагтгалан насыг элээнэ, бусад нь ганцаарчилсан амжилтыг олж чадалгүй найрал дуу, сүм бараадсан шиг амьдралаа дуусгана. Жилд дундажаар энэ хэрцгийлэлд 4000 орчим хөвгүүд өртөж байв. Тухайн үеийн агуу хөгжмийн зохиолчид эрэгтэй сопрано, меццо-сопрано ба контральтод зориулсан дуурь зохиож байсан. Энд Моцарт, Бетховен, Глюк, Бах багтна. Одоо эрэгтэй сопрано хоолой бараг байхгүй болоод байгаа. Хүүхдийн, эмэгтэй болон контратенор хоолойгоор орлуулж байгаа. Контратенор бас маш ховор. Өнөөдөр Филипп Жарусски нэртэй франц нөхөр маш алдартай байгаа. Түүний ярианы хоолой нь энгийн эрэгтэй хүнийх, харин дуулахдаа:

Гэхдээ л энэ нь кастратуудын сопрано биш. Кастратуудын сопрано нь контратенорынхоос өндөр, нарийн. Кастратын цээжний хөндий нь нас бие гүйцсэн эр хүнийх, харин хоолойны булчингууд нь хүүхдийнхээр үлдсэн байдаг юм. Иймд өндөр ноотуудыг маш удаан авч чаддаг байж. Өнөөдрийн байдлаар кастрат биш ч гэсэн эрэгтэй сопрано хоолой гаргаж буй дуучидаас алдартай нь - Анжело Манзотти.

Эх сурвалж: http://nostradamvs.livejournal.com/

Урсгал сөрөх 2

Түрүүч нь энд.«Рукели» хочин Иоганн Тролльман - цыган гаралтай немц боксчин. 1933 оны хагас хүнд жингийн Германы аварга. «Цыган» Тролльман ч гэгддэг.
20-иод оны сүүлээр алдартай болсон. Эрчүүдийн дунд гоё бокс үзүүлдгээрээ, хөл дээрх хөдөлгөөн, бүжгээрээ алдартай. "Тролльманы бүжиг" гэсэн хэллэг хүртэл бий болсон байв. Бүсгүйчүүдийн дунд соёлтой боловсон харьцаа, гоё өнгө үзэмжээрээ алдаршсан нэгэн.
1933 онд сэтгэхүйн дайралтанд өртөж байсан хэдий ч Германы аваргын төлөөх тулаанд орсон. 6-р раунд өнгөрхөд Иоганны өрсөлдөгч ялагдах нь илт болов. Немцийн нударган зодооны холбооны нарийн бичгийн дарга, фашист намын гишүүн Георг Радамм гэгч тулааныг зогсоож, тамирчид тэнцсэнийг зарлав. Гэвч үзэгчид энэ шийдвэрийг эсэргүүцэж бөөн үймээн шуугиан дэгдээв. Иймд хүссэн хүсээгүй Тролльманыг аваргад өргөмжлөв. 6 өдрийн дараа түүнд "бохир бокс" үзүүлсэн тул аваргыг нь хураасан тухай захидлаар мэдэгджээ.
Удалгүй дахиад аваргын төлөөх тулаан болов. Тролльман дахиад л нэрээ өгөв. Тулааны өмнө түүнд ринг дээр бүжиглэх (хөл дээрээ идэвхитэй хөдөлж цохилтоос бултахыг хэлнэ) юм бол шууд хасна гэдгийг анхааруулжээ.
Иоганн ринг дээр үсээ шараар будсан, арьсаа пудрээр цав цагаан болгосон төрхтэй гарч ирж. Тухайн үед эрчээ аваад байсан "жинхэнэ арий" үндэстний дүр төрхийг шоглосон нь тэр. Тулаанд тэрбээр хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, цохилтуудаас бултахгүй, өөрөө хөдлөхгүй бүх довтолгоог бие дээрээ авч байв. Өрсөлдөгч нь Густав Эдер - хүчтэй цохилтоороо алдартай нэгэн. Иоганн цохилтуудыг нь 5 раундын турш авсаар цусандаа будагдаад нам унаж.
Тролльман 1938 онд бусад цыгануудын адил цэвэрлэгээнд өртөж,
43 онд концлагерьт буудуулж үхсэн.
2003 онд түүнд Германы 1933 оны хагас хүнд жингийн аваргын цолыг нь албан ёсоор эргүүлэн олгосон байна.
Зурган дээр: түүнд зориулсан дурсгалын хөшөө.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

Stimorol

Бас нэг сурталчилгаа. 90-ээд оны дундуур гардаг байсан да, орос сувгуудаар, санацгааж байна уу?

Gaz Metro

Стоп-моушн аргаар хийгдсэн сурталчилгаа.

27 September 2010

Ташкент. 1930-аад он

Узбекистанд ч гэсэн сүмийн эсрэг хүчтэй тэмцэж байж.

Байшинтай лого

Байшингаа дүрсэлсэн логонууд цөөнгүй бий.
Өргөө кинотеатрынх надад таалагддаг.
МУИС-ийнх яахав, бас байж болноо.За Их дэлгүүр бол уучлаарай - (_|_).

Төвхөний хийд

Хийдийн дүр төрх. Энд гоц гойд ч юм уу үнэхээр сонин зүйл бол байхгүй.

Musée du Louvre. Part 3

3 дахь хэсэгт дээш олийж байгаад дарсан зурагнууд нийтлэгдлээ.

Obscenity Trial - My Mind Your Mind

totallylookslike.com

Энэ сайт дээрх зарим зүйрлэл нь татаана.

24 September 2010

Урсгал сөрөх

1938 онд Гитлер усан онгоц барих үйлдвэрт айлчилхад цор ганцаараа мэндчилээгүй энэ хүнийг Август Ландмессер гэдэг. Уг нь 31 оноос Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei буюу немцийн үндэсний социалист ажилчидын намын гишүүн. Еврей эхнэртэй байсан тул 38 ондоо түүнийг немц цус, нэр төрийг хамгаалах хуулийг зөрчсөн хэргээр гестапо баривчилна. 2 жил хагас концлагерьт хоригдож Бергерийн намагт албадан хөдөлмөрлөнө. 1941 онд хүчээр цэрэгт татаж, дайнд амь үрэгдсэн. Эхнэр Ирма нь Равенсбрюкийн концлагерьт хоригдож байгаад 42 онд нас барсан. 2 хүүхдийг нь салгаж, нэгийг нь эмээд нь өгч, нөгөөг нь хүүхдийн асрамжид даатгасан.

Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/