05 August 2010

MP3 тоглуулагч

Би 2008 онд хятадад явж байхдаа машиндаа mp3 тоглуулагч авсан юм. Уг нь гайгүй чанартай, үнэтэйгээс нь авсан ухаантай. 2 жилийн дотор бүрэн сэг болоод дуусаж байнаа. Удирдлага нь хаачсан юм бүү мэд, хүүхдүүд тоглож байгаад үгүй хийгээ биз. Товчнуудыг нь дарсаар байгаад эвдчихсэн. Одоо ерөөсөө л товч дарна - ямар ч хамаагүй функц санамсаргүйгээр ажиллана. Шилэн нүүрэнд нь хүрхэд хүртэл ямар ч хамаагүй зүйл ажиллачихна.
Ингэхэд машины mp3 тоглуулагч үйлдвэрлэгчид нэг товч зайлшгүй
нэмж хиймээр юм. Дуу устгах функц бүхий. Шинэ цомог хууллаа, сонслоо, таалагдсан дууг үлдээлээ, таалагдаагүйг газар дээр нь товч дараад устгалаа. Тэгэхгүй бол юм л бол компьютерт холбох гэж хар лай юм.

2 comments:

  1. Gaigui mp3 togluulagch duug ustgadag funkz baidag. Chi yu heregleed bgaa yum be?

    ReplyDelete
  2. Дууг устгадаг функц бүхий машины mp3 модулятор хараагүй юм байна.

    ReplyDelete