13 August 2010

Тамирчин тахиа

Нөхдөө! Ганц зүйл хичээнгүйлэн захих байна. Монгол тахианы мах одоохондоо хэрхэвч авч болохгүй шүү. Шинэ үйлдэр угсааны тахиа гархаас наана зөвхөн өндгийг нь л хүнсэнд хэрэглэ. Учир нь: монгол тахиа - тамирчин. Би нилээн дээр авч үзсэн. Чанаад байдаг, чанаад байдаг, зөөлөрнөө - ац! Органик гаралтай резина л гэсэн үг. Танилцуулах самбар дээр нь хүртэл бичээтэй байна. Ялз чанагчид 30 мин. ямар мах чанах билээ дэ?! Үхрийн мах 15 мин. дотор яснаасаа салах хэмжээнд хүрдэг шүү дэ. Амт нь ч тахианых гэхэд бэрх. Яахав, экстрим, адреналинд дуртай улс дураараа болно биз, хэ хэ.

1 comment:

  1. yooo ganzo uhleee shdee WAHAHAHA. uhtelee ineeleeshd. organic garaltai rubber :)

    ReplyDelete