03 August 2010

G-mobile-ийн лавлах ба модем

UPD 2010.08.03 16:30
Өнөөдөр хороолол дахь G-mobile-ийн салбар орж модемоо шалгуулсан чинь нэг эд анги нь хорвоогийн мөнх бусыг харуулсан нь тогтоогдов. Гайхалтай. Нэг ч унагаагаагүй, бараг доргиогоочгүй, нар салхи, ус чийгнээс бүрэн тусгаарласан эд 6 сарын дотор амьсгал хураачих гэж. Харин одоо - surprise! Сэлбэг нь аль ч салбар дээр нь байхгүй. Яавал дээр вэ?


2010.08.02 12:05
Уржигдраас G-Mobile-ийн wireless modem таг. User name, pass-аа шалгаж байснаа "the remote computer did not respond" гэсэн алдаа зааж байна. Төлбөр тооцооны асуудал байхгүй. SIM-ний үүрэн дээрээс лавлах гэсэн 2 утасруу нь арга ядаад залгасан чинь 3636 нь зөвхөн ажлын цагаар ажилладаг, нөгөө нэг гар утасны бололтой дугаар нь холбогдох боломжгүй байв. Ажлыг цагаар залгахаар нэг нь мөн л холбогдох боломжгүй, нөгөөх нь мөнхийн "занято". 24 цагийн лавлах нээгээд 2 ажилтан суулгачихаж чаддаггүй нь харамсалтай, үндэсний үүрэн холбооны оператор. Үүнийг юу гэдэг билээ? Яг зөв - (_|_)!

1 comment:

  1. gaigui boloh l bailguidee Ganzo.., uurlaad yahav :) SMILE SMILE SMILE

    ReplyDelete