05 March 2017

02 March 2017

Shit happens. Үргэлжлэл

UPD 2017.03.02 06:11
Цын-цырын! Шинийн хоёрны хийморь сэргээлт :) Гурван монгол нэг зогсоол дээр ташраараа тус бүр 91-ийн торгууль бичүүлсэн байв. Ямарч хориглосон тэмдэггүй газар байсан юм уг нь. 2P буюу 2 цагийн лимиттэй бүс гэдгийг нь хэн мэдлээ золиг.
2016.11.03 20:41
Өмнөх дугаар: click!
үүлийн үед Брисбэнд эвгүй явдлууд тохиолдсон байгаа.
1. Dream World-од тоглоомноос болж 4 хүн эндсэн. Өнгөрсөн 7 хоногт ерөөсөө энэ үйл явдлын тухай л зурагт радио, интернэт зогсолтгүй ярьж мэдээлсэн.
2. Сэтгэл мэдрэлийн өвчтэй гар автобусны жолоочийг бензинээр галдаж алсан хэрэг хэдхэн өдрийн өмнө гарлаа. Зүв зүгээр ажлаа хийж байгаад шатаалгасан жолооч зайлуул залуухан энэтхэг гаралтай нөхөр байсан гэсэн. Ойрмогхон автобусны жолооч нарыг шилэн хаалттай болгож аюулгүй байдлыг нь хангах асуудал яригдаж байна лэ. Шуурхайлвал хэдэн сарын дотор бүх автобусанд хаалт байршуулчих болов уу. Ингэснээр Сидней, Мельбурн шиг автобусны жолооч зорчигчдоос бүрэн тусгаарлагдсан хэлбэрт шилжиж буй юм. Уг нь Брисбэний онцлог нь зорчигч болон жолооч шууд харьцдаг явдал байсан юм: зорчигч жолоочоос юм асууж болно, буухдаа талархана г.м. Одоо тийм юм байхгүй болох нь дэ.
3. Хурд байнга хэтрүүлчих гээд байдаг дутагдалтай. Амьхандаа л удаан явж байхад GPS хурдны хязгаар давлаа гээд сигнал өгөөд эхэлдэг. Тэр дор нь амаа татдаг - торгууль бичүүлэх сонирхол мэдээж байхгүй. Гэвч... олон хавар нэгэндээ гэж:
Аз жаргалын захидал шуудангийн хайрцганаас гарч ирсэн. 60 km/p/h-тай явах газар 68-тай зорчиход 162 доллараар торгож байна. Энд ер нь аюулгүй байдалтай холбоотой зөрчилтэй хатуу тэмцдэг: утсаа харж явсан - 300, углааштай машин барьсан - 200, улаан гэрэл зөрчсөн, бүс зүүгээгүй - мөн адил өндөр дүнтэй торгоно. Цуг ажилладаг орос ёр юм шиг "Би албаны машинтай давхиж яваад 680-ын торгууль бичүүлж байсан" гээд байсан юмаа хэдэн өдрийн өмнө, хэ-хэ.

25 February 2017

Peregian Beach

Хэдэн өдөр зав муу байв, тиймээс пост ч оруулсангүй. Өнөөдөр харин сайхан амарлаа. Noosa Heads орох замд далайн эрэг дээр биеэ шарж хэвтээд, мах шарж идээд.
Бичлэг хийгдсэн газар (https://www.google.com.au/maps/@-26.481616,153.097725,346m/data=!3m1!1e3?hl=en):
Цаг хагас давхиж байж хүрдэг beach байгаа юм.
 
Удахгүй намар цаг эхэлнэ, далайд тэр болгон ороод байхгүй болов уу. Тиймээс боломж олдвол л эрэг дээр очоод байгаа (инстаграмд ганц хоёр зураг бий).
Хэдийгээр аврагч эрэг дээрээс хараад сууж байгаа ч гэлээ их усанд азаа үзэж сэлж барьж далжигнахгүй байгаа миний хувьд.

Дууг танихнуу? Танихгүй бол: http://ganzo79.blogspot.com.au/2011/03/blog-post_31.html

20 February 2017

M1 Motorway

Өнөөдөр өглөө Caloundra гэдэг газарлуу давхих хэрэг гарсан юм. Камераар бичлэг хийж үзлээ.

Бичлэгийн чанар боломжийн юм, ямарч байсан утсаар бичлэг хийснээс дээр, чичиргээ бага юм. Огноо болон цагаа тохируулаагүй байж, оройны биш өглөөний 7 дөхөж байгаа шүү. Газрын зураг дээрх эгц баруун эргэлтээр бичлэгийг таслав.

19 February 2017

Kaiser Baas X90

Сбылась мечта идиота! Action камертай болсон.

16 February 2017

Хэнтий. Баян-Адарга


Нүүрний зураг

Цахилгаан барааны дэлгүүрт:
Өсвөр насны дүрсгүй золигнууд үзвэрийн iPad, таблетуудын background-ад өөрийн төрхөө оруулсан байдал, ха-ха.

Passport Index

Паспортуудын тухай сайт: https://www.passportindex.org/ 
Ямар улс оронруу визгүй зорчидгийг нь харж харьцуулж болно. Би өөрийн улаан паспортыг ОХУ, Австрали, АНУ-ынхтай харьцуулж үзэв:
Бид 57 улсруу визгүй зорчих эрхтэй бол АНУ-ын иргэд 156 улсруу толгойн өвчингүй зорчих нь. Ер нь ранк маань доогуур байна л да:
Гана, Уганда улстай нэг түвшинд:

Ленинград - Кольщик

Ленинградын ээлжит шинэ уран бүтээл. Клипууд нь богино хэмжээний кино л гэсэн үг.