skip to main |
skip to sidebar
Өнөөдөр Mobicom-ын 3G Modem-ыг туршиж үзлээ.
Таалагдсан зүйл (+ тал нь):
- Тохиргоосоод байх зүйл алга. Mobicom-ын сүлжээнд утасны GPRS тохируулж буй адил APN дээр нь internet гэж бичиж өгөөд л болоо.
- Modem-ийн загвар нь таалагдлаа. MicroSD card ч ордог юм байна.
Таалагдаагүй зүйл (- тал нь):
- Жингүүдлийн орчинд байх төдийлөн таалагдсангүй.
- Хэн ч юу ч оролдоогүй байхад салчихдаг урод байна.

UPD 2009.11.22 19:03 Хариу
Приключения Шерлока Холмса и доктора Ватсона.
UPD 2009.11.20 11:20
Мэдэх хүн алга уу?
Хатан хаан Сиси гэсэн таамаглал ирж.
Би тийм киног "гайхалтай гоё" гэж тодоройлогхгүй л дэ. Биш.
UPD 2009.11.19 20:35
Бараг хүн болгон үзсэн кино до, уг нь.
2009.11.19 11:11
Ямар кинонд гардаг ая вэ?
Гайхалтай гоё кино байгаа.
UPD 2009.11.22 18:55Санал, зөвөлгөөнүүд ирж. Анхааралдаа авлаа. Одоо:
1. Аль болох монголоор бичиж байхыг хичээнэ;
2. Дуу, зураг г.м. түгээмэл зүйл бага оруулна;
3. Хөгийн, хогын гэх тодотголтой зүйлс түлхүү нийтэлнэ;
4. Аливаа зүйлийг өөрийнхөөр тайлбарлана. ө.х. эргээд 3-р пункт биелчихнэ гэсэн үг.
Ондоо санаа оноо, орхигдуулсан зүйл юу байна?
2009.11.20 14:35
Уншигчидаас асуух зүйл гарлаа.
Энэхүү блогд янз бүрийн сэдвээр есөн шидийн зүйл нийтлэгдэж байгаа. Тухайлбал:
- автомашин, автозамтай холбоотой мэдээ, замын тэмдэг тэмдэглэгээ
- энд тэнд бичээтэй зүйлс, реклам, хаяг
- өөрийн авсан зурагнууд, хөгийн гэж үзэхээр зүйлс
- дуу хөгжим, клип
- ном сэтгүүл, телевизийн мэдээ
- гар утас, компьютертэй холбоотой зүйлс
- мэргэжлийн гэрэл зурагчид, зураачидын уран бүтээл
- хараал ерөөл, төр болон шашины тухай г.м. тоочоод байвал урт жагсаалт болох байх.
Ямарваа зүйл байнга шинэчилэгдэж, улам боловсронгуй болохын тулд хөгжиж, зүгтэж байх ёстой. Зогсмол, хөлдүү горимд орвол капут дуусаа. Иймд зарим төрлийн мэдээллийг багасгаж, олонд сонирхолтойг нь арай түлхүү тавьж байвал зүгээр юм уу. Гэвч ганцхан өөрийн өнцгөөс хараад шийдвэр гаргачихвал бас өрөөсгөл.
Одоо асуулт:
- Өөрт чинь ямар төрлийн мэдээлэл илүү сонирхолтой, дагаад ямар нь огт сонирхолгүй байдаг вэ? Энэ чигээр нь үргэлжлүүлэх үү? Өөрчлөлт оруулах уу? Оруулмаар байгаа бол ямар өөрчлөлт, шинэчилэлт хийвэл зүгээр вэ?
Таны сэтгэгдэл надад чухал байна. Мөн өөрт чинь огт таалагддаггүй зүйл байвал муулж бич. Шүүмжлэл ч байх ёстой.
Францын үндэсний архивын газрын дарга Изабель Нешвандер Le Monde сонины сэтгүүлчидэд Адольф Гитлерийн хувийн хэргийг толилуулж.
1924 онд францын тагнуулын алба Völkischer Beobachter сонинд сэтгүүлч байсан Гитлерийг тодорхойлохдоо:
- яагаад ч юм Адольф Якоб гэж алдаж
- төрсөн газар болон оныг худлаа бичиж
- баруун дээд буланд нь "немцийн Муссолини" гээд
- "тэнэг биш, чадварлаг илтгэгч" хэмээн тодорхойлоод "онцын аюулгүй" гэж дүгнэж дэ.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/
Би өөрөө алдаатай бичих нь цөөнгүй. Ихэвчилэн эгшиг гээгдэх, гээгдэхгүй дээр алддаг. Орос сургуулийн ач болов уу. Сургуулийн буруу ч гэж юу байхав, өөрийн л буруу да. Монгол хэлний хичээл дээр ямар идэвхитэй байсан нь тодорхой. Санаж үлдсэн 2 зүйл - монгол баавар, заримдаг гийгүүлэгч 9 (энэ яахав, Чойномыг буян :)
Сая Радуловагийн бичсэн зүйлийг уншаад манайд байдал огтхон ч дээргүй болов уу гэсэн шүү юм бодоод сууж байна. Тэр тусмаа нэрээ арай гэж бичдэг оюутан байдаг тухай яриа саяхан чихний үзүүр шүргэснийг ч хэлэх үү.
МГУ-ийн сэтгүүлчийн факультетын 1-р курсын оюутнуудын 82% нь цээж бичгийн шалгалт дээр унасан байна. Тэр дотор нь ерөнхий боловсролын улсын шалгалтад 100 оноо авсан хүүхэд 15 байв. Тодруулбал, 229 оюутнаас нүүр текстэд 9-с бага алдсан нь 18%. Бусад нь дундажаар 24-25 алдаж.
Орос хэлний тэнхимийн эрхлэгч нь үнэн голоосоо халаглаж: "Тест нь бидний боловсролын системийг үгүй хийж дууслаа. Зөв бичиж, ярьж чадахгүй хүмүүс эмчээс эхлээд цөмийн физикч болно гэж бодоход бэрх. Зарим үгийг таних ч арга алга. Оюутнуудын ярьж буйгаар, сүүлийн 3 жил сургуульд тэд юм бараг уншаагүй, цээж болон зохион бичлэг хийгээгүй, зөвхөн орхигдуулсан үг үсэг нөхөх болон чагт тавих тест бөглөсөн гэнэ. Үр дүнд нь - нэг нэгнийхээ бичсэн зүйлийг ойлгохгүй хэмжээнд хүрсэн байна. Харь гаригаас ирсэн юм шиг оюутнуудтай болчихоод сууж байна. Гэхдээ журфак (факультет журналистики) ч бас гайгүй, филфак (философийн тэнхим)-д ямар байгаа бол гэхээр үстэй толгой арзайх юм. Үндэсний гамшиг!" гэж дэ.
Энд дээрх оюутнуудын алдаануудаас хамгийн сонгодог шинэ үгнүүдийг түүж:
Нез наю (не знаю)
генирал (генерал)
через-чюр (чересчур)
рыца (рыться)
поциэнт (пациент)
удастса (удастся)
врочи (врачи)
оррестовать (арестовать)
Японы Pride гээд дүрэмгүй шахуу зодооны лиг байдаг да, нэг хэсэг НТВ сувгаар гардаг байсан. Тэнд Фёдор Емельяненко гэдэг орос сүүлийн хэдэн жил баруун солгойгүй эдэлж байнаа. Янз бүрийн улс орны аймгшийн аймшгийн тамирчид дэвжээн дээр гарна, эсвэр нам цохино, эсвэл гар хөлийг нь мужиж мушигаад, өчөөд ялчихна, эсвэл нүдээд эхлэхээр нь шүүгч салгаад техникийн ялалт өгчихнө. youtube дээр бичлэгээс нь их юм алга. Зүгээр л энэ ганц бичлэгийг хархад хангалттай.
Түүний дүү Александр нь хорватад ялагдаж буйг хараад юу гэж буй нь энэ (Осторожно! Мат!): http://youtu.be/HiUUTtVuPE0
soamo буюу Камаевын бүтээлээс. Сэдэв: diet.
