03 September 2025

Ажлын ур чадвар

Ойр зуурын ажлыг боломжтой бол өөрөө хийхийг хичээдэг. Гоё үр дүнд хүрэх нь ч бий, санаанд хүрэхгүй нь ч бий. Зарим тохиолдолд засах гэсэн биш эвдээд дуусдаг. Зуслан дээр байшин барьснаас хойш ер нь хийхгүй зүйлгүй болсон до. Уулын мухарт очоод ажил хийгээд өгөх хүн цөөн шүү дэ. Тиймээс өөрөө өөртөө л найдана.
Сантехник боломжийн. Даралтын насос, крант тавих, бочкины хөвүүр, татуурга солих, шугам нааж холбох, бохирын шугам сэтгэж цэвэрлэх зэргийг хийчихнэ. 
Цахилгаан ч гэсэн учиртай. Тестер буюу мультимер бариад 380-ын щитээс 220 гэрлүү орж буй эсэхийг ямартаа ч шалгачихна. Гэрэл чийдэн солих, ойр зуурын монтаж хийчихнэ. Компьютер, сүлжээний хувьд мэргэжил ойр болохоор асуудал үүсдэггүй. Энгийн сервер босгох, хяналтын камер суурилуулах, хөдөлгөөн илрүүлэгч холбох зэргийг хийнэ.  
Механикийн ажил бас байна. Машин тэрэгтэй бага сага ноцолдоно, гэхдээ тос масло солихоос хэтрэхгүй дэ. Ойр зуурын техникийн эвдэрлийг аргалах гэж оролддог.
Мужааны ажил сонирхолтой. Мод өөрөө гоё материал л да. Төмөртэй ажиллах бол хэцүү байх, дарханы ажлыг оролдож үзээгүй. Уг нь нэг гагнуурын аппараттай болчихвол их зүйл амжуулах юм шиг санагдаад байгаа. Барилгын ажил хүнд, болж өгвөл хийхгүй зугтдаг. Силикон татах, будгийн ажил, обой наах г.м. ч яахав, амархан. Плита наах, хана өрөх, дээвэр хийх, хаалга суулгах г.м.-д мэргэжил, дадлага туршлага шаардагдах байхөө. За ёстой яагаад ч хийхгүй зүйл бол электроник юм билээ, хичнээн ч зүйл эвдэв, ккк.

1 comment:

  1. Ene zun MGL d ochij aav eejiin hashaand camera suulgasan. 3 cameratai, narnii havtangaar tseneglegdene, sim eer ajillana. Mobi dugaar 200gb avsan 2 sariin hugatsaan 1 gb ch yvaaagui bn. Huitreed bur ochihoo bolihooroo hudulguun medregchiine asaachina. Amar yum bn lee. Oird orj ireegui yum bn. Saina uu Ganzo ah :)

    ReplyDelete