26 September 2025

Өөрөө ч ойлгохоо байсан код

Надад нэг уртаас урт, нилээн олон функц процедуртай, рекурс гамгүй ашиглаж барьсан нягтлан бодох бүртгэлийн тооцоолол хийдэг код байдаг юм. Жилээс жилд элдэв юм нэмж оруулаад явдаг. Сүүлдээ өөрөө учрыг нь олохоо байсан. Ажиллахын хувьд зөв ажиллаад байдаг, гэхдээ хаана юу бодогдоод байгаагийн учрыг олох гээд сууснаас бараг шинээр бичсэн нь дээр, цаг бага орох байх. Тэгээд л ашиглаад л яваад байдаг энэ кодоо.

1 comment:

  1. Ер нь гар хүрэхгүй сар болчоод буцаад барьж авахаар хэсэгтээ л пайнигтдаг шд, яалаа ийлээ гээд :D

    ReplyDelete