14 January 2025

Shit happens цувралаас

Өнгөрсөн жил гаруй хугацаанд ахуй амьдралд тохиолдсон онц биш үйл явдлаас хураангуйлав.
1. Health. Эрүүл мэнд үе үе хальт доголдсон. Нэг удаа яаралтай дээр салгалж очиж тусламж авсан. 
Намар харшил сэдрээд нус нулимастайгаа хутгалдаад үхэнгээ алдсан. Хэдэн өдөр дексо судсаар хийлгэж байж гайгүй болсон. 
Сахар ерөнхийдөө ихэссэн, предиабет онош тавигдсан байгаа. Гэхдээ зүгээрээ, чадартал хаа ч юм. Der stolze Warjag ergibt sich nicht!
2. Tech. Wi-Fi-гаар ордог хадгалах төхөөрөмж захиалж авчруулсан боловч ажиллаагүй, буцаалт хийсэн. Western Digital гошного гэдэг нь улам батлагдсан.
Нэг нөүтийн SSD HDD чад үсэрсэн. Дээрх файлуудыг нь авч чадаагүй.
3. Fashion. Нэг өдөр ажил дээр бүр үдээс хойш шүү, ккк, 00-ийн толинд нүдний үзүүрт юм гялтганах шиг болохоор нь юу билээ гээд лавлаад харсан чинь... Хими цэвэрлэгээнд өгсөн пиджакны төвчийг гялгараар ороосныг анзааралгүй тэр чигээр нь өмсөөд өдөржин наасан болж таарсан. Муухай өөртөө итгэлтэй нааж байсан байх да, ха-ха.  
Саяхан бас нэг шинэ жинс өмсөөд өдөржин явж байгаад харсан чинь гуян дээрх наалт нь байж байдаг юм да. Double strike!
4. Cuisine. Хөдөөнөөс ингэний хоормог ирсэн юм. Уг нь янзын баглаж боогоод, тагийг нь жижиг цоолж хийг нь гадагшлуулсан байв.
Боодлоос нь гаргаад савтай нь угаалтуурт хийж гадаргыг нь угаасан юм. Эхний сав асуудалгүй угаагдсан. Харин хоёр дахь нь таганд нь хүрээчгүй байхад зад бууддаг юм да! 
Буудсан гэхээс дэлбэрсэн гэвэл илүү оновчтой байх. Дэлбийн дэлбэ! Хамаг юм битүү тос. Арилнаа - ац.
Энхэр охин хоёр амраад эзгүй байсан юм. Хүү бид хоёр цэвэрлэнэ ч гэж дэ, сайхан тостой нь хутгаад л орхисон. Хана, тааз, шал, хөшиг, тавилга - бүгдэд нь очиж наалдаж чадсан байна лэ. Дотроо "за бас галзуухад буудсан нь яамай да, машин дотор дэлбэ үсэрсэн бол дуусахгүй юу" гэсэн шүү юм бодоостой :-)

No comments:

Post a Comment