- Зөв гэж үзэж байгаагаа хийх. Эргэн тойронд бүгд эсрэг хийж байсан ч хамаагүй
- Охидыг хүндлэх. Охин 60 хол давсан, чамаас 2 дахин том, адсага шиг ааштай байсан ч хамаагүй хүндэл
- Ойр дотны хүмүүсээ даах. Аав ээж, ах дүүс, ажилтнууд, гэрийн муур г.м. цөм чиний хариуцлагын асуудал. Даарч хөрсөн үү, өлсөж цангасан уу, тэдэнд юу хэрэгтэй байна гэдгийг чи л хариуцна. Тэр тусмаа муурыг
- Амлалтандаа хүрэх. Амлалт амлалтдаа хүүхдэд амалсан бол заавал биелүүлэх. Ер нь орж гарч буй хүүхдийн алгыг дээш нь харуулж бай
- Өөрийгөө мэдрэх. Юу хийж чадах, юу хийж барахгүйг мэдэж байх. Хэр хэмжээтэй алкоголь даахаа мэдэх. Ууж чаддаг байх, бас уухгүй байж чаддаг байх (энэ нь илүү хэцүү)
- Хүн амьтан зовоохгүй, бусдад гай болохгүй байх. Харин эргээд чадлаараа бусдад тусалдаг байх
- Хүүхэдтэй, ажилтай, зарчимтай байх. Шаналах бол чимээгүй, шийдэх бол хурдан, амьдрал дээр энгийн бай
- Бусдыг дураар нь байлга. Хэнд ч өөрийн үзэл бодлоо тулгаад хэрэггүй. Тэр тусмаа цэргийн баяраар, тэр тусмаа ямар байх нь зөв гэдгийг ;-)
- Тэгээд сүүлчийн шалгуур
18 March 2024
Эр хүн
Эр хүн байна гэдэг нь:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment