17 March 2024

Ажлын ширээ

UPD 2024-03-17 13:10 
Гал зуухны өрөөнд сууж ажиллах үе бий.
Түүнчлэн өрөөндөө булантай болсон байгаа.
Зусланд хүү байхгүй бол ширээг нь эзгүйчилдэг.
Аавынд хааяа ажиллах үе ч бий.

2022-09-28 23:52
Чөлөөт уран бүтээлч статустай 5 дахь сарынхаа ард гарч байна. Байшин барихад авсан байсан цалингийн зээлийг 4-р сард төлж дуусгасан, орон сууцны зээлийг болохоор он дуустал хойшлуулчихсан. Түр ч болтугай зээлийн дарамтгүй сайхан л байна. Ер нь ингээд халтуурын ганц хоёр прог бичээд амьдраад байвал амьдраад л байх юм шиг байна, гэхдээ удаан тогтмол ажилгүй явахгүй л дэ мэдээж. За ажлын ширээнүүд гэсэн үндсэн сэдэвтээ оръё.
Зуслан дээр техникийн өрөөндөө сууж ажилладаг. 
Заримдаа зочны өрөөнд.
Хотын гэрт бол буландаа шигддэг.
Оффист ажилладаг байх үеийн зураг. Хамгийн сүүлд ийм ширээтэй байлаа.  

3 comments:

  1. Зав нь амжихааргүй C#, C++, dot Net project байвал шейрлээрэй :D

    ReplyDelete