Хэрэв үйл явдлын товчоог ажиглавал нөхцөл байдал дордож байгаа нь ажиглагдана.
1. Эмнэлгүүд голомж болж эхэллээ
2. Хавсарсан онош нь ковид-оор нэг иргэн нас барлаа.
Энэ юуг хэлээд байна вэ гэвэл цаашид ч ондоо эмнэлэгт халдвар дэгдэх магадлал байна, суурь өвчтэй хэвтэж эмчлүүлж байсан хүмүүс тусвал хэцүүднээ гэсэн үг.
Сая автобусны жолоочоос илэрснийг зарлаж байна. Нийтийн тээвэр хамгийн сайхан вирус тараах орчин гэж бодож байгаа. Битүү агааржуулалтгүй орчинд халдвар авахад хангалттай хугацаанд хүмүүс цуг байна, хэн хаашаа зорчсоныг, цаашаа хэнтэй контакталсныг тогтоох боломжгүй. Хүйтэнд гадаа алхаж байхад маск зүүгээд бараг хэрэггүйг хэнч хэлэхгүй байгаа нь харамсалтай. Норсон маск хамгаалалт биш.
Засагаас авч буй арга хэмжээнүүд дандаа гал унтраах шинж чанартай байгаа, цаашид ч энэ чигээрээ үргэлжлэх байх:
Аз нь таарвал хумиж авна, чадахгүй бол энд тэнд голомт дэгдсээр байх болно.
Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment