08 December 2020

Нэг түүх

Дэлхийн II дайнд бидний эсрэг тулалдаж байсан хэдий ч Япон болон Германыг би хүндэлдэг. Ямарч үндэстний түүхэнд хар хуудас бий, эдгээр улс буруу, бүр харгис бодлого хэрэгжүүлж байсныг нь хэзээ ч зөвтгөхгүй. Гэхдээ дайны дараа сүйрсэн улс орноо богино хугацаанд нурман дундаас босгож ирсэнийг нь үнэлэх хэрэгтэй. Хамаг үйлдвэрээ тонуулсан, эд хөрөнгөө зөөлгөсөн, ажллах хүч нь хомс, ялагч талуудад нөхөн төлбөр төлж байсан хэдий ч өндийсөн, хөгжсөн, одоо техник технологи, иргэдийнх нь амьдрал ахуй ямарыг бүгд мэднэ.
Нэг түүх ярьж өгье. Дайны дараа олон тооны олзны немцууд оросуудад ажиллаж байсан. Ажлыг хэзээ ч халтуурддаггүй, чин сэтгэлээсээ хийдэг нэг немцээс асууж гэнэ:
- Чи Германруугаа буцна шүү дэ. Энэ чиний ч эх орон биш. Яах гэж ингэж зүтгэж ажилладаг юм? гэхэд нөгөөх эр:
- Би Германруугаа немц хүн чигээрээ буцмаар байна гэжээ.

1 comment:

  1. Мундаг юмаа. Ийм болохоор л улс орон нь ийм мундаг хөгжсөн байх даа. Бидний байгаа царайг харахаар л хааяадаа гэмших л юм. Гэвч бас өөрийгөө л харах хэрэгтэйг санууллаа. :)

    ReplyDelete