02 April 2020

Skymedia

Компаний нэр төрд халдаж буй юм биш, гэхдээ бичвэл уншсан хүн нь над шиг алдахгүй байх.
Манай байранд Univision ороогүй, хүссэн хүсээгүй Skymedia-гаар үйлчлүүлдэг. 5 жил болж байна, муу хэлэх зүйлгүй явж ирсэн. Тэгсэн сүүлийн үед интернэт нүгэлтэй гацдаг болсон. Хүүхдүүд онлайн хичээлд сууж, тест өгч байхад нь гацаад, гомдол гаргаад. Төхөөрөмждөө байх шиг байгаа юм, унтраагаад асаахаар гацах нь багасч буй юм шиг санагдсан. За тэгээд бодлоо, яавал дээр вэ, өгөгдөл юу байна гэж:
1. Skymedia-тайгаа зууралдахаас өөр аргагүй
2. Тус компани Up гээд арай өндөр хурдтай үйлчилгээ нэвтрүүлж буй юм байна 
3. Төхөөрөмж худалдаж авбал 80k
4. Гэрээгээ цуцлаад шинээр гэрээ байгуулвал төхөөрөмж шинэчлэгдэнэ, суурилуулалтын хураамж 10k, 3 жил ашиглаж таарна.
За тэгээд утсаар залгалаа, гэрээгээ цуцлуулаад шинээр гэрээ байгуулмаар байна гэж. Заавал өөрийн биеэр ирж гэрээгээ цуцал гэв, төв байр дээр нь. Цайны цагаар салгалаад яваад очлоо, тасалбар авлаа, дараалалд хүлээлээ. Арай гэж нэг юм үйлчилгээний ажилтан дээр очсон чинь "Ахаа, гэрээ энд цуцлахгүй, хэрэглэгчид зөвлөх үйлчилгээ дээр оч" гэж авдаг юм. Хүүдий, хүн өдөр болгон гэрээ цуцлаад, байгуулаад байхгүй шүү дэ, яаж тэрийг мэдэх юм бэ? Хамгийн гол нь нөгөө зааж өгсөн хаалган дээр нь очсон - бөөн дараалал.
Хэрэв энэ постыг Skymedia-д ажилладаг эрх бүхий албан тушаалтан унших юм бол - гэрээ цуцлах болон гэрээ байгуулахыг газар дээр нь хийдэг болгоо, эсвэл онлайнаар хийх боломжийг нь бүрдүүлээ. Тэгж байж энэ чирэгдлийг болиулна. Арай л хүний цагийг гарзадсан үйлчилгээтэй байнаа найзуудаа. 
Мөн Up үйлчилгээг авъя гэсэн чинь "Та эхэлж гэрээгээ байгуулаад хэрэглэгч болсныхоо дараа үйлчилгээний төв дээр ирж хүсэлтээ бүртгүүлээрэй" гэсэн - жинхэнэ геморрой. Би тэгэхлээр нь интернэтээр хүсэлтээ бүртгүүлчээд инженер ирэхээр нь шууд Up-д орж болох уу гэсэн чинь "Танд Skytel-ийн дараа төлбөрт дугаар бий юу? Дугаар байхгүй бол дугаар авч байж бүртгэгднэ" гэнээ. "Баярлалаа, надад танай интернэтийн үйлчилгээ байхад л амьдрал хангалттай хөгжилтэй болж байна" гэв.

1 comment:

  1. Манай гэрийнх бараг өдөр болгон 1-3 минут тутам 1-5 секунд тасалдана, зогисуулна. Онлайн тоглоом тоглох, юм үзэж байхад аягүй түвэгтэй. Дээр үед dial-up интернэттэй байхад ийм суга байсныг санахгүй байна, яахав хурд байсан ч гэсэн зогисуулдаггүй байсан.
    Интернэтийн гүйдлээ харах бол cmd-ээ нээгээд ping www.google.com -t гэж үзээрэй.

    ReplyDelete