Хүүхэд байхдаа чи эхэлж машинд сууна, дараа нь галт тэргэнд, цаашлаад нисэх онгоцонд суух байх. Ондоо соёл иргэншил, уламжлал, янз бүрийн хот улсуудтай танилцана. Хорвоо ертөнц ер нь ямаршуу юм, хүмүүс хэрхэн амьдардаг тухай ойлголт сууж эхэлнэ. Энэхүү процесс аажуухан явагдна. Хэдий чинээ олон юм чи харьцуулж үзнэ, төдий чинээ бусдыг ойлгодог болно. Tolerance сууна гэсэн үг өөрт чинь. Хол байгаа амьдрал бидэнд үл ойлгогдох, хачин, заримдаа аймар санагддаг ч хүмүүс хаа газар адилхан л амьдардаг юм. Тэдэнд ижилхэн асуудлууд үүсдэг, адилхан хэрэгцээ шаардлага тулгардаг. Тиймээс аял, үз, хар, харьцуул. Тэгсний дараа дүгнэлт гаргаж болно. Тэрнээс биш зурагт үзээд, эсвэл утсаа маажиж байснаа ингэ тэг гээд байх нь буруу. Ингэхэд, зохиол унших, зохиолоор хийсэн кино үзэхийн гол ялгааг мэдэх үү? Эхний тохиолдолд зохиолыг чи өөрийн төсөөллөөр хүлээн авна, харин кино бол найруулагч, зураглаачийн хөдөлмөрийг хүлээн авч байгаа юм.
18 April 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment