30 September 2019
Эрүүл мэнд, ариун цэврийн мэдээ
Бөөрөнд чулуу үүсэх гээд эмчилгээ бичүүлсэн.
Нэг хэсэг зүрхээр баахан хатгасан. Үзүүлж харуулсан -секс хийж байхад нойрон дунд ямартаа ч гэнэт хаагдчихгүй л юм билээ. Эрдэсийн шинжилгээ өгч Д витамин нэмэлтээр авч байгаа.
Хэдэн сарын өмнө 00-ийн суултууруудыг бидэтэй болгосон. Одоо би ванны өрөөнд улам хайртай болсон, суугаад л байвал суугаад л байна. Хүн бага ч болтугай ариун цэвэртээ анхаардаг, эрүүл мэндээ боддог бол бөгсөө цэвэрхэн байлгах ёстой.
Бас амаа. Үүний тулд шүд эрүүл байх ёстой, тамхи татахгүй бол сайн. Нэмээд хоолойны мах идээгүй. Тэгээд... хэл цэвэрхэн байх ёстой юм билээ, өнгөргүй гэсэн үг. Ийм хусуур Номинд зарагддаг. Эхний удаа хусаад өөрөө өөрөөсөө санаа зовсон - юуч гараад байгаа юм. Аваад туршаад үзээрэй, талархах хэрэггүй, kkk.
Нэг хэсэг зүрхээр баахан хатгасан. Үзүүлж харуулсан -

Labels:
event,
helpful hint,
inactivity
29 September 2019
20 September 2019
Зөв алгоритм
Сергей Павлович Королёвын хэлсэн үг байдаг: «Не согласен - критикуй, критикуешь - предлагай, предлагаешь - делай, делаешь - отвечай!»
Маш зөв дараалал байгаа юм. Таалагдахгүй байвал шүүмжил, шүүмжилт буй бол санал болго, санал болгож буй зүйлээ хариуцлагаа хүлээж хийсэн шиг хий.
Ер нь амаараа бурах шиг амар зүйл байхгүй, харин гарт баригдаж нүдэнд үзэгдэх зүйл хийх хэцүү шүү.

inscription
19 September 2019
Кино-тойм
Must see ангилалд хамрагдах кинонууд.
Уран сайхны кино. Курск.
Баримтат кино. Беслан.
Уран сайхны кино. Курск.
Баримтат кино. Беслан.
Labels:
movies
18 September 2019
Номын сан дүүргэлт
Ням гаригт "Нэгэнт машингүй өдөр юм чинь талбай алхаж ороод ном сонирхоцгооё" гэж шийдэв.
Хүүхдүүд дутуу сурах бичгээ олж авсан. Бага охиндоо Narnia-гийн цувралыг авч өгөв. Манай гэрт ганц ном уншиж байгаа нь бага маань.
Harry Potter-ыг дуусгачихаад хэд дахин давтаж уншаад уйдаад байсан юм зайлуул.
Мөн Nepko-гийн асараас дээрээс хойш хараад мөрөөдөөд явсан номоо олж авсан.
Таван боть, янзын. Уншаад эхэлчихсэн байгаа.
Би харамч хүн биш л дэ, гэхдээ ном ба багаж хэрэгслийг өөрийн эрхгүй хүнд өгөх дургуй. Сонирхолтой юм шүү. Тиймээс хэн нэгэн Бямбын Ринченээ өгч байгаач, уншчихаад өгье гэвэл улаан цайм урдаас нь ичихгүй "Чадахгүй ээ" гэнэ, ха-ха.

library
Машины үйлчилгээ
Хавар үйлчилгээнд ороход очлуурууд муудсан байсан. Үйлдвэрээс санал болгосон загварын свеча байгаагүй болохоор хойшлуулаад саяхан л солилоо. Сүүлийн үед Доктор дээр үйлчлүүлээд байгаа - орчин нь, худалдаалж буй бүтээгдэхүүнүүд нь, утсаар цаг авч болдог нь таалагддаг юм. Таалагддаггүй нь - зарим ажилтнуудынх нь хульхидуу гэмээр зан. Техникийн персоналд бол ямарч асуудал байхгүй. Худалдагч, ресепшин нь хааяа нэг эгдүү хүргээд байдаг юм. Жишээ нь:
Сайт дээр хямдрал байна уу? Байна. Миний машинд таарах NGK-ийн свеча 54 хувь хямдраад 18k болсон мэт. Газар дээр нь очихлоор ямарч хямдрал байхгүй, энэ очлуур ч байхгүй болж таарна. Би угаасаа итгээгүй л дэ, "мелкая наёбка" ангиллын зүйл байж мэднэ хэмээн бодож байсан. Ресепшинээс "Очлуурт хямдрал бий юу? Танай онлайн дэлгүүрт хямдарсан байсан" гэж асуусан чинь хялалзаад бараг "Худлаа яриад байгаарай" гэхээр нь утсан дээрээ сайтыг нь гаргаад харуулав. Жаахан гацсанаа "Хуучирсан мэдээлэл байна ш дэ, сайтаа л шинэчлээгүй байгаа биз" гэж авсан. Ямарч "Уучлаарай" байхгүй шүү. WTF товарищи!? Анхнаасаа иймэрхүү юм болно гэсэн бэлтгэлтэй байсан болохоор за яахав гээд таардаг ондоо загварын очлуур аваад тавиулсан.
Ирэхээсээ өмнө Denso болон NGK-ийн сайтаас каталог татаад моторын моделиор ямар ямар үйлдвэрлэгчийн ямар ямар свеча таарахыг утсан дээрээ тэмдэглэж авсан юм, юмыг яаж мэдэхэв гээд. Зөв загварууд санал болгосоон, тэр тал дээр бол асуудал байхгүй. Гэхдээ ийм төрлийн SMS-д итгээд очвол үнийн дүн нь яаж ч байсан их болдог.
Өөрөө шилж сонгоод явбал учиртай. Худалдагч сагс бариад гоё үйлчилгээ үзүүлээд урд чинь гараад явахлаар моторын тос масло, угаагч, маслын шүүр, салоны болон моторын агаар шүүгч нийлээд 200k давчихдаг тохиолдол бий. Учир нь худалдагч аль үнэтэйг сагсанд хийдэг. Таны машин сайн байгаасай гэж хичээж байгаа нь тэр байх л да хөөрхийс, гэхдээ өөрөө сонголтоо хийсэн нь дээр гэж хувьдаа боддог, kkk.
Найзууд төрсөн өдрөөр хар хайрцаг бэлэглэсэн, энэ ёстой дажгүй төхөөрөмж байна лэ шүү. Суурилуулаад өгнө, таалагдсан.
Бас ачаан дээрээ хүрз бэхлээд амжсаан, офроудчин л гэсэн үг.

on the road
FIFA WC 2018 Logotype
UPD 2019.09.18 22:01
Таван жилийн дараа энэхүү постыг хайж олоод сэргээнэ чинээ бодсонгүй.
2014.11.24 16:26
Аль дээр нийтлэгдэхгүй үлдсэн пост байна.
ОХУ-д 2018 онд зохион байгуулагдах ДАШТ-ын лого-г өнгөрсөн сард олон түмэнд танилцуулсан билээ. Сансарын сэдэвийг ардын уламжлалт хээ угалзтай хослуулсан гэж байгаа.
Хөлбөмбөг сонирхогчид хоёр гараа дээш өргөн уулга алдаж шинэ лого-г хүлээж аваад, тэр дороо өөрийн үзэл бодлоо бусадтайгаа хуваалцсан.

comparison,
fun,
logotype
13 September 2019
11 September 2019
Төлбөртэй зосгоолын лайфхак
Нийслэл төлбөртэй зогсоолуудыг олноор бий болгож байгаа. Сүүлдээ даварч байрнууд дундах талбайг хашиж аваад төлбөр нэхдэг болсон. Ажилчин ард хэдий хэмжээний цалин авдаг билээ, зогсоолд хэдий хэмжээний төлбөр нэхээд байгаа билээ гэдэг нь сонирхолтой.
Би төлбөртэй зогсоолыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ төлбөр авч байгаа бол хяналттай, зай талбайтай ихтэй, үйлчилгээ шиг үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Тэр болтол хүсүүс системийг аль болох л хуурах болно. Наад захын жишээ: Хаа газрын томоохон хотуудад төлбөртэй зогсоол таардаг, тэр нь бүрэн автомажсан байдаг. Манайд болохоор гарц дээр нь хүн сууж мөнгө хураадаг. Ямарч хяналтын камер, автомашины дугаар танигч байхгүй, дагаад бүртгэл хөтлөгддөггүй, компьютер, өгөгдлийн сангийн тухай яриад дэмий, дэвтэр дээр балаар бичигддэг болов уу. Тиймээс зүгээр тасалбараа гээхэд гурван мянгаар торгуулаад л гардаг. Таныг зогсоолруу хэзээ орсныг санагүй, баталж чадахгүй. Ихэвчлэн иймэрхүү л харилцан яриа болдог:
- Тасалбараа.
- Уучлаарай, гээчихэж.
- Хэзээ орсон билээ?
- Ерөөсөө дөнгөж ороод гарч байна.
- Торгууль 3 мянга шүү.
- Ok :-)
Бас нэг арга: хэрэв оройтож гарахаа мэдэж байгаа бол төлбөртэй зогсоол дээр машинаа зоригтой үлдээж болно. 21:00 цаг гэхэд ихэнх зогсоолын ажилчид буусан, шлагбаум нь өргөгдсөн байдаг.

helpful hint
09 September 2019
07 September 2019
Үйлчилгээ
Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг зүйл ярьж өгье.
Өнгөрсөн бямбад тавилгын дэлгүүрээс (нэрийг нь дурдаад яахав, уг нь том дэлгүүр л дэ зайлуул) нэг комод худалдан авсан юм. Өглөө 11-ийн үед худалдан авалт хийгдсэн, гэхдээ хүргэлт нь урд өдрийнхөө барааг л түгээдэг, тиймээс бүтэн сайнд хүргэнэ гэв. Бүтэн сайнд нь зуслан явах байсан болохоор ирэх цагаа тодорхой хэлэхийг хүссэн. Нэг цагийн өмнө л утасдаж хэлнэ гэж байнаа. Бүтэн өдөр ажлаа барж хүлээх сонирхол бидэнд байсангүй. Гуравны өдөр бүх нийтээрээ амарна, танайх арай ажиллах юм биш биз гэж асуутал "манайх ажиллана, баталгаатай" болоод явчихлаа. Тэгээд хаяг тэмдэглээд үлдсэн. Би дотроо "ажиллах нь юу л бол" гэж хардаад "чи найдвартай мэдэж байна уу, андуураагуй бээз?" гэж хэд хэд асуусан. Урдаас нэг л сайхан бэлэн ам байж билээ, ккк. Гуравны өдөр түгээлт мэдээж хийгдээгүй. Түүгээр үл барам гурав дахь өдөр түгээлт хийгддэггүй гэв. Тэгээд өчигдөр арай гэж цагаасаа хоцрон барин 2 нөхөр ирж угсарчээ (эхнэр ажлынхаа дундуур ирэн барин угсруулсан). Тэгсэн дефекттэй юм хийчээд яваад өгч. Хөөрхөн дээр нь юм байрлуулаад нуугаад үлдээчихсэн байсан гэж байгаа, саваана шүү гарууд.
Араас нь утасдаж эмтэрсэн хавтанг солиулах болов. Өнөөдөр амалсан цагтаа мөн л ирээгүй, хэ-хэ. Тэгсэн хамгийн гоё нь манай хүн "энэ хэсгээрээ зай гараад байгаа биз?" гээд угсарч буй хүнд нь харуулсан чинь өчигдөр шургуулгануудын нүүрний боолтуудыг нь хийлгүй зүгээр амсуулаад орхичихсон байвал яахуу?

damn it
06 September 2019
Ленинград / Сергей Шнуров - Ты искала меня
Labels:
video clip
03 September 2019
Нэг захидал
Эх сурвалж: http://istmat.info/node/61750
Ах дүүс нэг нэгнийхээ тухай ийм захидал бичдэг цаг үед төрөөгүйдээ баярлах хэрэгтэй.

Энэхүү захидалд дурдагдсан Яков Лившиц нь заместитель наркома путей сообщения буюу одоогоор бол зам тээврийн яамны дэд сайдын алба хашиж байгаад хэлмэгдэж 1937 онд троцкист хэмээн буудуулсан. Товарищ Сталинд энэ захиаг бичсэн бүсгүй 1937-1945 онд ял эдлээд зогсохгүй 1949 онд дахин ачигдсан намтартай.
Labels:
history
02 September 2019
01 September 2019
Subscribe to:
Posts (Atom)