Өөрийн туршлагаас хуваалцъя.
Аливаа ажлыг гүйцэтгэхдээ гэрээ заавал байгуул. Цаад хүн чинь сайн танил, анд нөхөр, хамаатан садан байх нь хамаагүй - гэрээ л байгуулчих. Аль алинд нь амар байх болно ирээдүйд. Мөн болж өгвөл урьдчилгаа авч байж ажлаа эхлэх хэрэгтэй. Учир нь нөхцөл байдал яаж ч эргэж болдог, ерөөсөө санаанд оромгүй тохиолдол байдаг л байхгүй юу.
Гэрээгүй гүйцэтгэсэн болон урьдчилгаагүй эхлүүлсэн ажлуудын тухай пост оруулнаа тэгж байгаад.
кейсүүдийг нь уншихыг тэсэн ядаж байна шүү. Би нягтлан, нэг удаа л гуйж тайлан гаргуулах гэж байна уу даа гэж бодтол хэдэн ч улирал дарааллаад гаргачихав бүү мэд. Энэ олон гуйлганы ажлуудаас холдох юмсан. Муудалцалгүй, буруу ойлголт төрүүлэлгүй эвтэйхэн салах арга байх ч юм билүү, юуны магад
ReplyDelete