Баярын мэнд! Сайхан амарцгааж байна уу, уйдацгаав уу? Ойрд зав муутай байлаа, ирээдүйд ч амралтаа автал ачаалалтай байх нь тодорхой. Хүн хэдий чинээ завгүй байна, төдий чинээ ихийг амжуулдаг гэж үнэн бололтой. Гэхдээ оройтож ирээд комп-ын ард суух тэнхээгүй унаад өгөх явдал нь олширсон. Нас бас нөлөөлж байгаа байлгүй дэ, 20 гарч яваа биш.
За ингээд сүүлийн үед болж өнгөрсө үйл явдлуудын талаар бодлоо хуваалцая:
- Цагдааг машин дайрав. Хуулийнхаа дагуу шийдэгдэх асуудал.
- Арван жилийн сургуульд гарсан сүрьегийн дэгдэлт - энэ бол жинхэнэ трэш. Манайд эрүүл мэндэд, хүүхдүүдэд хэрхэн хандаж буй нь илрэл юмуу да. Хариуцлагын түвшин шат шатандаа ямар байгааг тод томруун харуулчихаж байгаа юм үндсэндээ.
- Хүүхдийн баяр. Бодол маань ер өөрчлөгдөөгүй - хүүхэд баяраар биш өдөр бүр баярлаж, юу дуртайгаа хийж байх ёстой. Ер нь манайд цол гуншин олгох, эрээн цаас гардуулах, баяр тэмдэглэх нь хэрээс хэтрээд удаж байна. Амралтын өдөр юунд ч санаа зовохгүй дуртай зүйлээ хийж өнгөрөөх нь баяр наддаа бол.
- Хуучин дэд сайд одоогийн сайдыг ноцож буй явдал болон талбай дээр жагсаал цуглаан болсон нь - хий улс төржилт, хэнд ч сонирхолтой биш үйл явдлууд. Би яг үнэндээ ер сонирхоогүй. Зурагт үзэхээ байгаад удаж байна, FB-д болохоор хэдэн зарын групп, найз нөхөд болон ажлын группд л байдаг, бараг орохоо ч байсан.
- Хоккейн дэлхийн аваргаар финнууд болсон. XIX зууны 2-р хагаст Михаил Салтыков-Щедрин финнуудын тухай юу гэж бичиж байсан нь санаанд орсон: «Есть у финнов способность к пьянству, хотя вина здесь совсем нет, за редким исключением корчемства, строго преследуемого. Но, дорвавшись до Санкт-Петербурга, финн напивается до самозабвения, теряет деньги, лошадь, сбрую и возвращается домой гол как сокол». Хоёр зууны дараа нөхцөл байдал яг адил байгаа шүү дэ, ккк.

No comments:
Post a Comment