Өтгөн шингэнтэйгээ холилдож дуусаж байгаагаа нийслэлчүүд нэг л ойлгохгүй байх шиг. Дулаараад ирсэн чинь булан тохой болгоноос ялгадас үнэртээд. Шинэ үзэгдэл биш л дэ, гэхдээ намайг бага байхад арай ч ийм байгаагүй ээ бас. Энийг энгийн үзэгдэл мэт хүлээж авах бүхэл бүтэн үе өсч торниод бий болчихлоо - үүнд л эмгэнэл оршино. Нийтийн 00 Улаанбаатарт бараг байхгүйн гай л да.
Гэр хороолол нь битүү нүхэн жорлон. Үер ус буухлаар тэдгээр нүхэн дахь зуурмаг нь сайхан гэгч гудамж талбайдаа урсаад гараад ирдэг. Ус зайлуулах систем хэзээ ч хэвийн ажилладаггүй, тиймээс лаг хоцордог. Түүнийг хэнч цэвэрлэхгүй, хатаад, машинууд нь тээрэм шиг нунтаглаад агаар мандалд хумхын тоос болгож цацсанаар хүнээс гадагшилсан зүйл эргээд хүндээ ордог. Цагийн хүрд эргэсээр...

No comments:
Post a Comment