Амралтын өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг үзэж сонирхов.
Олон жил ороогүй байсан. Үзмэр, тохижилт, үйлчилгээ нь таалагдсан. Дуут хөтөчтэй, бүх тайлбар нь 2 хэл дээр, гол нь орчин нь цэвэрхэн - музей ийм л байх хэрэгтэй.
Манайд музейг гэр бүлээр үзэхийг дэмжиж маш хямд тариф тогтоосон юм шиг байгаа юм. Өнөөдөр таван хүн 12500 төгрөгөөр хаана ч үзвэр үзэхгүй шүү. Гэхдээ музей хов хоосон л байв.
Нэг давхартаа сувенирын дэлгүүртэй. Музейн сувенир цөөнгүй байв. Шаравын "Монголын нэг өдөр"-ийн puzzle авах гэсэн чинь дууссан, байгаа ганц нь үзмэр болоод өлгөгдсөн байв.
Дэлгүүрт будсан чулуунууд бас худалдаалагдана.
Монголын томоохон музей болгонд эмэгтэй хүний чөмөг байх юм да.
Шашны хэрэглэл ер нь сонирхолтой шүү.
Хэдэн зууны тэртээ адгуустай адгуус шиг л харьцдаг байж дэ.
Уламжлал ёсоор надад харьцуулж зүйрлэх юм зөндөө байв. Тухайлбал:
Австралид Ibis гэдэг шувуу байдаг юм. Юм идээд сууж байхад хоол хулгайлчих гээд ядаргаатай. Зарим нь бүүр шууд дайрч булаадаг.
За энэ бол миний найз Сэк-ийн Түрэгийн үед амьдарч байсан өвөг дээдсийнх нь баримал байгаа юм.
За энэ баг хэнийг санагдуулж байна?
Шурик-тэй кино үзсэн биз дэ.
Зүүн дээд буланд буй хүний төрхийг хараад бас нэг кино санаанд буусан.
Хамар нь л ондоо болохоос биш төрх нь бол байгаа юм, хэ-хэ.

No comments:
Post a Comment