Хоёр зүйл хэлэхгүй бол болохгүйн.
1. Би дуу бүжиг сонирходог боловч өөрөө бол тааруу. Хүүхдүүдээ дуу бүжиг сонирхохыг нь хориглодоггүй, гадаадад байхад бага охин сонирхоод байхаар нь төлбөртэй дугуйланд хүртэл хичээллүүлж байсан. Харин хүчээр хүүхдийг дуулуулж бүжиглүүлэхийг бол буруу гэж үздэг. Энэ амралтын 2 өдөр бага охин урлагийн үзлэгт бэлдэж гүүр давуулж хүргэж өгч, дараа нь очиж авсан юм. Төлөвлөсөн байсан зугаалга, амралт г.м. бүгд худлаа болсон. Тусгайлан багш хөлсөлж авсан, мөнгө хурааж хувцас хунар оёж байгаа сурагтай. Хайран хүч хөдөлмөр, цаг зав. Урлаг спорт байлгүй л яахав, гэхдээ бүгд сайн дурын үндсэн дээр байх ёстой. Надад түгжрэл дунд өнгөрөөсөн амралтын цаг маань, салхинд гарах байсан төлөвлөгөө маань хайран санагдсан тоглоомчгүй. Охин ч гэсэн бүжгийн давтлаганд явахдаа төдийлөн дуртай биш байсан. Урлагийн үзлэгийг болиод аль гээгүй, дуртай нь ороцоод дургуй нь татгалздаг л болгох хэрэгтэй байна, хуучин бол тийм л байсан шүү дэ.
2. Өргөө-3-ын IMAX-д Alita-г үзсэн. Кино таалагдсан, үйлчилгээ таалагдсангүй. Онлайнаар захиалсан. Очоод тасалбар авах гэтэл "Билет өгөхгүй, QR кодыг чинь үүдэнд уншаад суудлыг чинь хэлээд өгнө" гэв. Хуучин бол өгдөг байсан юм. За тэгээд овоо хэлснээр нь боллоо, кино ч эхэллээ. Тэгсэн 2 нөхөр гаднаас хоцорч харанхуйд орж ирчихээд "2 суудал цаашаа ахьчих, бидний суудал дээр суусан байна" гэж бүдүүлэгдүү захиран тушаасан өнгөөр хэлдэг юм. Хариулав: "Хүний суудалд суугаагүй, зохион байгуулагчид ханд" гэж. Тэгсэн "Бид онлайнаар захиалсан юм, наадах чинь бидний суудал" гээд явдаггүй, би ч хэлээ "Адилхан онлайнаар захиалсаан, суудал давхардсан байж болох юм, кино эхэлсэн байна, та хоёр ЗБ-д хандаа" гэж. Удалгүй зохион байгуулагч бололтой нэг залуу ирээд "Ахаа, онлайн захиалга дээр суудал давхцаж, та хоёр суудал ахиад суучихалдаа" бараг л юун сүртэй юм гэж байх юм. Биднийг голоос захруу хөдөлгөх гээд байгаад эгдүү хүрээд тэрхүү хүүхдийн чихэнд нь шивнэв: "Миний буруугаас болж захиалгын суудал давхардаагүй. Бид цагтаа ирээд суудалдаа суусан. Хоцорч ирсэн хоёр хүний төлөө 5 хүн босгож нааш цааш кинон дундуур хөдөлгөх нь зөв үү? Заалын тал нь хоосон байна, 2 суудал олдно, асуудлаа өөрсдөө цаагуураа шийд, та нарын алдаа, над дээр дахиж битгий ир, киногоо тайван үзмээр байна" гэж хэлээд амыг нь таглаж санаа амарсан. Өмнө нь ч гэсэн суудал давхцаж бичигдэж байсан тохиолдол Өргөө дээр бий. Үүгээр геморрой дуусан гэж бодож байна уу? Үгүй ээ, хэ-хэ. Доор B1 давхарт очоод машины гарах талон бичүүлэх гэтэл 6 мянган төг нэхэгдэв. Уг нь 5-уулаа кино үзэхлээр 1 мянга л гардаг юм дандаа. Кино үзсэн, код, захиалгын дугаартай утсаа уг нь харуулсан юм. Тэгсэн "Манайх Өргөөгөөс тусдаа, цаасан билетийг баримт болгож авч үлдэх ёстой, та эргэж ороод тасалбараа авчир" гэж авдаг юм. Би хэллээ "За за, яаж буцаж дээш гарах вэ дэ, төлбөрийг чинь хийчихье. 5k илүү төлж буйд асуудал байгаа юм биш, үйлчилгээ чинь биш байна. Өнөөдөр цаасан баримт нэхээд сууж байгаагаасаа ичих хэрэгтэй" л гэлээ.