07 April 2018

15 зөвлөмж

UPD 2018.04.07 23:11
Нэг уншигч доорх мэдээллийг төвөг удахгүй бол орчуулаад өгөөч гэсэн коммент үлдээсэн байсныг сая буруу товч дараад устгаж орхилоо. Юун орчуулга гэж байгаа юм шиг үйлдэл болчихлоо, бантсандаа товчхон орчуулахаас:
1. Болзсон цагаасаа бүтэн цаг хоцорч ирж буй хүнтэй бүү суу
2. Зугаа цэнгэлийг урьтал болгож буй хүн дэмий
3. Байгальд хайргүй, амьтадтай хэрцгий харьцаж байгаа бол
4. Хэт ганган гял цал хувцасладаг, эсвэл эсрэгээрээ арчаагүй бохир бол
5. Худал ярьж байгаа нь баригдсан бол
6. Өөрийн бөгж, түлхүүхний оосор г.м. чимэглэлээр онгирдог бол
7. Хангалттай орлогогүй бол. Өөрийн амьдралыг аваад явах санхүүгийн эх үүсвэргүй хүн гэр бүлийг авч явах уу?
8. Илэн далангуй биш, нүдрүү эгцэлж хардаггүй бол
9. Хэн нэгнийг дорд үзэж тоглоом шоглоом хийдэг бол дараа нь өөрийг чинь тэгэхийг үгүйсгэхгүй
10. Хэт их дүрдээ итгэлтэй гар хөлөөрөө зангаж ярьдаг бол "худлаа ам нөхөр" байх нь элбэг. Нөгөө талаас ширүүн, бүдүүлэг хүн ч бас хэрэггүй. Захидалдаа өөрийгөө их дөвийлгөсөн, магтсан хүмүүсээс болгоомжил
11. Эцгийн чинь хөрөнгийг сонирхож буй хүнтэй бүү суу
12. Өөрийнхөө болон чиний эцэг эхийн талаар хүндлэлгүй ярьж байгаа бол
13. Өөрийн үйл хэрэгт үнэнч биш, амьдралын зорилго зорилтгүй бол
14. Өөр харьцаа холбоотой бол
15. За тэгээд хамгийн гол нь архичинтай хэзээ ч битгий суугаарай.
Үл мэдэгдэх уншигч чиний өмнө би одоо өргүй шүү.

2018.03.20 19:21
1912 оны сонингийн хайчилбар. Зуу гаруй жил өнгөрсөн ч өнөөдөр ч гэсэн дагаж болохоор агууламжтай юм гээч.

1 comment:

  1. Маш их гялайлаа. :-) яасан ч сайхан зөвлөгөө вэ? Ойлгохгүй хэрнээ хэрэгтэйг нь их мэдрээд байсан юмаа.

    ReplyDelete