Бөхийн холбооны төлөөх тэмцлийн цаана өргөөний төлөөх тэмцэл байгаа. Бөхийн холбооны тэргүүлэгчид өргөөг хувьдаа авчихсан бол би лав гайхахгүй. Барилга, арчилгаа талаасаа өргөө таалагддаггүй: агааржуулалт муу, бохир, тав тухгүй. Бэлэгдэл талаас нь бол хүндэтгэлгүй яахав.
Ер нь бөхчүүдийг түмэн олон хайрлаж хүндэлсээр ирсэн. Хоорондоо эв зүйгээ олж чадахгүй бол өргөөг төрийн өмчид авах хэрэгтэй. Ард түмний хандиваар боссон юм чинь төрийн мэдэлд шилжинэ л биз. Ондоо байрлалд шинэ сайхан өргөө бариад 13-р хорооллын замын бөглөрлийн үндэс болсон хуучныг нь буулгасан ч болно. Тэгээд тэр хэрүүлийн алим болсон ТББ-ыг бас татан буулгаад шинэ холбоотой болно биз. Наадмаар будилаангүй, найраагүй, талцаагүй бөх үзчихээд үхэх юмсан.

No comments:
Post a Comment