Манай охидууд жижиг самбаруудтай юм, хэн нь ч хэзээ ч авч өгсөн юм бүү мэд. Багынх нь ногоон, томынх нь цэнхэр өнгөтэй.
Бага охин самбараа сайн ашигладаг. Тухайлбал усан сэлэлтийн хичээлдээ эцэг эхээсээ зөвшөөрөл авч ирээрэй гэснийг мартахгүйн тулд:
Энд англи цагаан толгой ч мэдэхгүй нөхөр ирсэн гэхэд бас яахвээ. Найз заримдаа эгчийгээ өднө:
Самбартаа их ач холбогдол өгдөгийг ар тал нь илтгэнэ:
Хоёр найз хийх юм нь олдохгүй болохоороо "Юу зурах юм?" гэж байгаад нэг сэдэв олоод зурдаг. Жишээ нь: "Аав орон дээрээ утсаараа тоглоод хэвтэж байгаа нь". Би энд эрээн бандагатайгаа тухалж, нуруун дээр маань зураач сууж байх юм. Бага охин таб дээрээ тоглоод, коридорт хүү бас утсаа ширтээстэй алхана. Өөрийгөө хөөрхөнөөр дүрсэлж бусдыг төдийлөн гоё харагдуулах гэж хичээгээгүй нь анзаарагдна. Мөн надад суганы чинь үс зурагдсан шүү гэж мэдэгдсэн :(
Харин энэ бага охины хувилбар. Аав нь нөгөө л эрээн бадагатайгаа утсаа самардаж байгаад унтаж. Хүү орны хажууд бас хэвтээстэй. Хөлний үсийг харин ч нэг харамгүй харуулж дэ:
Бага охин эгчийгээ зурсан байдал. Чихэвчээр дуу сонсоод сандал дээр атираад сууж байгаа юм гэсэн:
Бас нэг аавын зураг, энэ удаад ажлынхаа ширээний ард. Тиймээ! Дахиад судалтай бандагатай ба суганыхаа үстэй гарч:
Харин бага охин намайг бараг DJ шиг зурж:
Нэг иймэрхүү маягаар хүүхэд нохойн доог болоод л байж байдаг юм да зайлуул, хэ-хэ.

No comments:
Post a Comment