Сүүлийн үед халдлагууд тогтмол гарч байгаа. Тэсрэх бөмбөг дэлбэлдэг байсан бол хүн их цугларсан газарлуу том машинаар дайрч орох, сургууль, сүмд буудлага хийх нь ихэслээ. Цаашлаад улам л урьдчилан сэргийлэхэд бэрх арга замуудыг бодож олох нь гарцаагүй.
Энд ядаж гэмгүй иргэдийг буудах явдлыг багасгахын тулд галт зэвсэгт хатуу хяналт тавих нь зөв гэж хувьдаа боддог. Буу зэвсгийн худалдааг дэмжигчид "хутга бариад л дайрна шүү дэ, тэгээд хутга хориглох уу" гэдэг. Хутга хориглохгүй нь ойлгомжтой, гагцхүү мэстэй хүн нэг дор хэдэн хүн бүрэлгэх билээ, автоматтай хүн хэдийг хороох билээ гэдгийг л бодолцох нь зөв. Ямар шашин шүтэх нь хувь хүний хэрэг, гэхдээ улс орондоо бид хууль дүрмээ тогтооно гэсэн төр засгийн хатуу бодлого л терроризмыг хязгаарладаг юм шиг санагддаг.

No comments:
Post a Comment